“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна | News.MN

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г 1.28 га газрыг хамруулан тохижуулах бөгөөд үүнд уурхайчдын нэрэмжит талбай, ил болон далд уурхайн хэсгээс бүрдсэн задгай театр, уул уурхайн машин механизмын үзүүлэнгийн хэсгийг хийх аж. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх хэсэг, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Тохижилт, ногоон байгууламжийн ажил ирэх оны наймдугаар сард дуусах юм.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойших 12 жилийн хугацаанд хамгийн том бүтээн байгуулалт, тохижилтыг хийхээр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан санаачлаад байна. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллага өөрсдийн нэрэмжит тохижилтын ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байсан. Энэ дундаас хамгийн том хэмжээний цогц бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг уул уурхайн салбарынхан хийх гэж байгаагаараа онцлог юм” хэмээв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жилдээ давтагдсан тоогоор нэг сая гаруй иргэн ирж, амарч зугаалан, спортоор хичээллэдэг байна.  Түүнчлэн нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг чухал бүс юм.

“1922 онд Налайхын уурхайг ашиглалтад оруулснаар орчин цагийн уул уурхай үүссэн түүхтэй. Түүхт 100 жилийнхээ ойг тохиолдуулан уул уурхайн салбарт ажиллаж байсан ахмад уурхайчид, коронавируст цар тахлын хүнд нөхцөлд зогсох эрхгүй ажиллаж байгаа 60 мянган уурхайчдынхаа нэр алдрыг ард түмэнтэйгээ хуваалцах үүднээс уг талбайг тохижуулах ажил эхэллээ. Мэдээж нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх болно” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал шав тавих ёслолын үеэр ярилаа.

Монгол Улсын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 2.3 ам метр байсан бол 2020 онд 5.3  ам метр болгон нэмэгдүүлжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2024 он гэхэд найман ам метр болгохоор ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ярьж байв. Уг зорилтыг биелүүлэхэд “Уурхайчдын нэрэмжит талбай” тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг онцлоод, бусад байгууллага, аж ахуй нэгжийг нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд энэ мэт  санаачилга гаргаасай хэмээн уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-09-20 192.82.68.183

Буруу шийдвэр буруу санаачлага. Цэцэрлэгт хүрээлэнд мод бут суулгаж зүлэг ногоо халиуруулан болж өгвөл Богд уулын буга согоо идээшилж байх нь зүйд нийцнэ. Юун уул уурхайн үзүүлэн цементэлсэн талбай вэ. Энэ хэний санаачлага вэ. Оюунзул л лав ийм утгагүй зүйл хийхээргүй хүн. Бодвол Гантөмөр л будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр мудактаа биз. Тэр уул уурхайн үзүүлэн цэцэрлэгээ налайхдаа л багуулж үз.Өмнөх үеийн ухаалаг хүмүүийн хийсэн сайхан үйлсийг олиггүй хүмүүс гутаав гэгч л энэ байх.

Avatar

Зочин 2021-09-20 66.181.169.6

Төрөөс газар олголт хийж цэцэрэгжүүлэлт тохижлт хийсэн бэлэн газар дээр тэгээд Үндэсний тодотголтой цэцэрлэгт хүрээлэн дотор Уул уурхай салбар хувийн цэцэрлэг талбайтай болох нь зүйд нийцэхгүй. Дарга нараар лоббидож газар авч байгаа хэрэг. Тэрний оронд гэр хороолол, хотын зах, хотын шинэ дэд бүс гэж байгаа газруудад газар аваад наад цэцэрлэгээ нэр төртэй босгоод талбайгаа байгуулаач. Бэлэн юмыг ашиглаж байгаа чинь муухай байна. Болиод өгөөрэй.

Avatar

Зочин 2021-09-20 43.242.243.124

Зүгээр л мод тариад зүлэгжүүлээл явган зам тавь жорлон барь блоо,

Avatar

Зочин 2021-09-20 202.9.46.172

Цэцэрлэгт хүрээлэн биш, цементэн овоолго хийгээд байх юм аа, болиоч дээ наадхаа одоо. 10-20 сая хүнтэй хотууд хүртэл хот дотроо том том цэцэрлэг, бүр багахан хэмжээний ой үлдээгээд арчлаад байж болж байхад. Хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын талбай тохижуулж өгнө гэж хуураад хятадын баахан хог авчирч угсраад, замын хавтангаар зүлэг байх ёстой хамаг талбай бүрхээд хаячих юм аа, усан толгойтууд.

Avatar

Зочин 2021-09-20 103.14.36.18

элдэв хөшөө битгий бариарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж