Домогт Мэнни Пакьяо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө | News.MN

Домогт Мэнни Пакьяо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Домогт Мэнни Пакьяо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Домогт Мэнни Пакьяо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Мэргэжлийн боксын домогт тамирчин, Филиппиний супер од Мэнни Пакьяо 2022 оны улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Өчигдөр/2021.09.20/ тус улсын "PDP-Laban" намынхан их хурлаа хийж, Пакьяог ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор дэмжжээ.

Өдгөө 42 настай Мэнни Пакьяо “Би бол тулаанч. Рингний гадна ч, дотор ч тулаанч хэвээрээ байна. Бидэнд ард түмэндээ шударга, энэрэнгүй, ил тод байдлаар үйлчилдэг Засгийн газар хэрэгтэй. Би Бүгд Найрамдах Филиппин улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх саналыг хүлээн авч байна” гэж шууд дамжуулалтын үеэр ярьжээ.

Их спортоосоо зодог тайлах талаар бодож буй тэрбээр хамгийн сүүлд энэ оны наймдугаар сарын 21-ний өдөр Куба боксчин Йорденис Угастай тулалдаж, ялагдал хүлээсэн билээ. Мэнни тамирчны замналынхаа турш 72 тулаан хийснээс 62 ялж, 8 ялагдаж, хоёр тэнцэж байв. Түүний нийт хөрөнгө 220 сая ам.доллар гэнэ. Энэхүү үзүүлэлтээрээ тэрбээр хамгийн ашиг орлого олсон боксчдын жагсаалтын гуравдугаарт буюу Флойд Мэйветер, Жор Формэн нарын араас жагсдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-09-20 192.82.92.201

манай бөхчүүд шиг юм болох нээ, өөр боловсон хүчин баймаар юм, чаддаг чадах юм аа л хийвэл, , жишээ нь, дасгалжуулагч

Avatar

Зочин 2021-09-20 66.181.189.231

толгойдоо юмтай болтолоо цлхиулсан бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж