Биткойны ханш огцом унав

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Биткойны ханш огцом унав

Биткойны ханш огцом унав

“CoinMarketCap”-ийн мэдээлснээр, биткойны ханш тав гаруй хувиар огцом унажээ. Сүүлийн 24 цагийн дотор нэгж зоосны үнэ 45394 доллар болж буурсан байна. Өнгөрсөн долоо хоногийн ханшийн мэдээллээс харахад, криптовалютын ханш долоон хувиар өсч, 48 мянган ам.доллар орчимд хэлбэлзэж буй аж.

“Bestchange”-ийн ахлах шинжээч Никита Зуборев RBC-д ярилцлага өгөхдөө ойрын өдрүүдэд биткойны ханш 50 мянган ам.долларын түвшинд хэвээр хадгалагдана хэмээн таамаглаж буйгаа мэдэгджээ.

Хөрөнгө оруулалтын “Ark Invest” компанийн Гүйцэтгэх захирал Кэти Вуд есдүгээр сарын дундуур биткойны ханш 10 дахин өсч, 500 мянган ам.долларын босго давна гэж таамаглаж байгаа аж. Биткойны ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард бараг 65 мянган ам.доллартай тэнцэж байсан бол түүнээс хойш уруудсан билээ.

ОХУ-ын Төв банк зээлийн байгууллагуудтай криптовалютаар төлбөр тооцоо хийхийг хязгаарлах чиглэлээр хамтран ажиллаж эхэлжээ. Тус банк криптовалютыг сэтгэл хөдлөлөөр худалдан авах боломжийг хязгаарлах ёстой гэж үзэж буй аж. Улмаар криптовалют нь дэлхийн улс орнуудын идэвхтэй хэлэлцүүлгийн сэдэв болж байгааг дурдаад, "Өндөр технологийн санхүүгийн пирамидын хувьд энэ бүхэн тэг болж унах магадлалтай" гэж мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж