Ангела Меркелд зориулан бамбарууш бүтээв

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Ангела Меркелд зориулан бамбарууш бүтээв

Ангела Меркелд зориулан бамбарууш бүтээв

Германы канцлер Ангела Меркелийг 16 жилийн дараа суудлаасаа бууж буйтай холбогдуулан түүнд зориулан 40см чихмэл бамбарууш бүтээж буйгаа Hermann-Spielwaren тоглоомын үйлдвэр мэдээллээ.

Уг бамбарууш Меркелтэй төстэй үстэй, алдарт “Меркелийн ромбо” гэгддэг гарны поозтой аж.

Баварийн Кобург хотод байрладаг тус тоглоомын үйлдвэр өдгөө хүртэл хамгийн олон жил үйл ажиллагаа явуулж буй теди бамбарууш бүтээгч ууган үйлдвэрүүдийн нэг билээ. Үйлдвэрийн захирал Мартин Германн “Бид түүхэн чухал үйл явдлуудыг теди бамбарууш хэлбэрт мөнхөлж үлдээхийг хичээдэг” гэж ярьж байжээ.

Үүнээс өмнө тус үйлдвэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Германы канцлер асан Гельмүт Шмит, хатан хаан хоёрдугаар Элизабет нарын бамбарууш хувилбарыг бүтээж байжээ.

Харин Меркел бамбаруушнаас нийт 500 ширхгийг үйлдвэрлэж, тус бүрийг нь 189 еврогоор худалдах гэнэ. Мөн төр удирдсан жилийг нь бэлгэдэн 16 дахь бамбаруушаа Меркелд өөрт нь илгээх аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж