Атлантын далайд орших Испанийн эзэмшлийн Ла Палма аралд өчигдөр гал уул дэлбэрчээ. Галт уулын халуун лава замдаа таарсан бүхнийг шатаан сүйтгэж байна. Галт уулын бүсэд сүүлийн долоо хоногт газрын чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд албаныхан олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Арлын өмнөд хэсэгт орших галт уул өмнө нь 1971 онд идэвхжиж байв. Канарын арлуудын ерөнхийлөгч Виктор Торресын мэдээлснээр 5000 орчим хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ.
85 мянган оршин суугчтай Ла Палма нь Канарын арлуудын галт уултай найман арлын нэг юм.
Галт уул дэлбэрэхээс өмнө 4.2 магнитудын газар хөдлөлт тус бүсэд бүртгэгджээ.
Галт уулын халуун лава найман сууцыг шатааж, нэг цамхагийг нураасан байна. Одоогоор галт уулын дэлбэрэлтэд хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртээгүй ч, халуун лава суурьшлын бүс рүү улам ойртож байгаад иргэд санаа зовниж байна.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ