Дорноговь аймагт байлдааны сум олджээ | News.MN

Дорноговь аймагт байлдааны сум олджээ

Дорноговь аймагт байлдааны сум олджээ

Дорноговь аймагт байлдааны сум олджээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутгаас байлдааны зориулалттай сум олдсон байна. Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр Газрын тосны үйлдвэрийн хотхоноос 50 см урттай 120 мм голчтой “Миномётын мин”, нэг ширхэг сум олдсоныг аюулгүй болгожээ. Энэ тухай дуудлага өнгөрсөн амралтын өдрийн 11:26 цагт аймгийн онцгой байдлын албанд бүртгэгдсэнээр алба хаагчид байлдааны сумыг аюулгүй болгосон байна.

Сануулахад, тус аймгийн Хэрлэн сумын нутагт иргэн Б-ийн гадаа галт хэрэгсэл дэлбэрсний улмаас хоёр хүүхдийн нэг нь хүнд бэртэж, нөгөө нь амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны зургадугаар сард гарсан билээ. Тухайн үед Зэвсэгт хүчний жанжин штабаас томилогдсон хайгуул, устгалын тусгай бүлгийнхэн Дорнодод ажиллаж, Хэрлэн сумын V багийн нутаг, Өгөөмөр гэх газраас цэргийн зориулалттай, 13 нэр төрлийн 176 ширхэг тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл илрүүлж, аюулгүй болгож байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-20 202.9.40.97

Мэдээгээ зөв бичмээр юм. Дорнод Дорноговь хоёрын холиод бичсэн бх юм. Ийм мэдээ бичих гэж арай ч дэ

Avatar

Зочин 2021-09-20 192.82.77.220

DORNOGOVI,DORNOD AIMAGAA YALGAJ SURAARAi I!!!!!!!!!!! NUS .mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж