ХОМ: Олдогоосоо хэд дахин илүү тансаг хэрэглээтэй ДАРГА НАР | News.MN

ХОМ: Олдогоосоо хэд дахин илүү тансаг хэрэглээтэй ДАРГА НАР

ХОМ: Олдогоосоо хэд дахин илүү тансаг хэрэглээтэй ДАРГА НАР

ХОМ: Олдогоосоо хэд дахин илүү тансаг хэрэглээтэй ДАРГА НАР

Улсаасаа баян улстөрчид, аймгаасаа баян Засаг дарга нар олон. Тэгвэл төрөөсөө баян төрийн албан хаагчид цөөнгүй. Нэн ялангуяа яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар яаж цалингаараа "баяждаг" вэ гэсэн эргэлзээ, хардлага, асуулт иргэдийн дунд бий.  Иймээс агентлагийн зарим дарга нарын ХОМ-ийг хүргэж байна.


АГЕНТЛАГ,  ГАЗРЫН ДАРГА НАРААС ХӨРӨНГӨӨРӨӨ ТЭРГҮҮЛСЭН Х.ХЭРЛЭН

Дөрвөн жилийн өмнө Ашигт малтмалын газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон. Гурван жилийн хугацаанд түүний орлого гурав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед иргэд ажил орлогоо алдаж хэцүүдэж байхад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө арвижиж байх жишээтэй.

2019 онд түүний жилийн орлого нь  492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж  нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлоггүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр Land  rover, Range rover зэрэг хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

Түүний хувьд бусад агентлаг газрын дарга нараас хөрөнгөөрөө толгой цохиж байна. 

Х.Хэрлэн   1993-2000 онд юу хийж байсан нь тодорхойгүй ч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилогдсон нь олны анхаарлыг татаж байв.  Намтрыг цааш үргэлжлүүлвэл  “Монгол шуудан” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ТУЗ-ын дарга зэрэг албан тушаалыг хашиж ирсэн түүхтэй. Түүнийг Ерөнхийлөгчийн ойрын найз гэх яриа улс төрийн хүрээнд яригддаг. 

Х.ХЭРЛЭНГИЙН ХОМ

Б.АСРАЛТ ТЭРБУМЫН ОРОН СУУЦ, 188 САЯ ТӨГРӨГИЙН АДУУТАЙ

Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт жилийн 26.6 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого  6.5 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Гэхдээ түүний  ХОМ жил дарааллан буурсан байгаа нь анхаарал татаж байна. 2016 онд жилийн 127 сая төгрөгийн орлоготой байсан бол 2017 онд 89 сая, 2018 онд 18 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Мөн түүний гэр бүлийнхэн нь 2017-2019  онд  бараг орлого олдоггүй байсан бол  2020 онд жилийн 6.5 сая төгрөгийн орлоготой болжээ. Тэрбээр тэрбум төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, нэг авто зогсоолтой.  Land Rover, Range Rover автомашинтай. Эдгээр машинаа 135 сая төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн 188 сая төгрөгөөр үнэлсэн 55 адуутай.Тэр дунд хурдан удмынх нь 15 гэжээ. Мөн 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 50.5 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. 

Жилийн 127 сая төгрөгийн орлоготой  атал нэг тэрбумын үнэлгээтэй орон сууцанд амьдарч, Range Rover унаж байгаа нь анхаарал татаж буй. Өөрөөр хэлбэл, тэр орлогоосоо хэд дахин илүү тансаг хэрэглээтэй дарга болохыг ХОМ-ээс нь харчихаж болно. 

"Төгсмонгол трейд"-д 1000 ширхэг хувьцаа эзэмшдэг аж. Б.Асралт төрийн албанд 18 жил ажиллаж байна.Түүний намтарт бичсэнээр Цэргийн улс төрийн ажилтан, эрх зүйч мэргэжилтэй.  

  • 1982-1986 онд Зэвсэгт хүчний 132 дугаар ангид улс төрийн орлогч, ангийн зааварлагч, штабын офицер,
  • 1987 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд зааварлагч,
  • 1987-1990 онд Октябрийн районы  ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч,
  • 1990-1991 онд Улаанбаатарын ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч,
  • 1991-2005 онд “НЦБ” компанийн захирал,
  • 2005-2006 онд “Шинэ эргэлт” төрийн бус байгууллагын тэргүүн,
  • 2007-2009 онд Монгол Ардын намын Ёс зүйн хороонд Нарийн бичгийн дарга,
  • 2009-2013 онд Монгол Ардын намын Ёс зүйн хорооны дарга, Хяналтын ерөнхий хорооны дэд даргаар,
  • 2013 оноос Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан юм.  

Б.АСРАЛТЫН ХОМ

ТАТВАРЫН ДАРГЫН ОРЛОГО 18 САЯ ТӨГРӨГӨӨР БАГАСЧЭЭ

2019 онд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалын жилийн нийт орлого 64 сая төгрөг байсан бол 2020 онд 18 сая төгрөгөөр багасч 46.4 сая төгрөгт хүрчээ.  Харин  гэр бүлийнхээ  гишүүдийг орлоггүй гэж  мэдүүлсэн байна.  Тэрбээр 395 сая төгрөгийн хоёр орон сууцтай. Тээврийн хэрэгслийн хувьд 160 сая төгрөгөөр үнэлэгдэх  Land Rover, Land Rover V1 автомашинтай. Дөрвөн сая төгрөгийн үнэд хүрэх 40 хоньтой. 30 сая төгрөгийн хоёр газарта. Үнэт эдлэлгүй гэнэ. Гэхдээ 22.9 сая төгрөгийн хадгаламжтайгаас гадна 600 сая төгрөгийн авлага, 23 саяын зээлтэй юм байна. “Ай Си Трэйд” компанид 1000, “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг.

Мөн л жилийн орлого нь "жижиг" ч хэрэглээ нь том хүн юм. 46.4 сая төгрөгийг жилд олдог, гэр бүл нь орлогогүй  тэрбээр Land Rover, Land Rover V1 машиныг ямар эх үүсвэрээс авсаныг нь АТГ асууж, лавлах ёстой байлтай. Өөрөөр хэлбэл, тансаг зэрэглэлийн авто машин авсан мөнгийг тэр хаанаас олсон бэ гэдгийг.

Түүний ажилласан байдал:

  • 1999-2000 УИХ-ын гишүүний туслах
  • 2002-2005 Өрхийн Амьжиргааг Дэжих Хөтөлбөрийн Газрын мэргэжилтэн, төслийн ажилтан
  • 2008-2009 Түлш эрчим хүчний яамны хэлтсийн дарга
  • 2009-2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга
  • 2010-2012 Төрийн өмчийн хорооны газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга
  • 2012-2015 Санхүүгийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2015-2019 Татварын Ерөнхий Газрын дэд дарга,
  • Татварын Ерөнхий Газрын дарга

Б.ЗАЯАБАЛЫН ХОМ

ЦАГ УУРЫН ДАРГА ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ, АЛЬ НЭГ КОМПАНИД ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГГҮЙ

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин 130.4 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүд нь   8.4 сая төгрөг. Тэрбээр 210 сая төгрөгийн хоёр орон сууцтай бол  Toyota, Land Cruiser 200 автомашинтай юм байна. Машинаа 70 саяар үнэлжээ. Мөн 1.8 сая төгрөгийн үнэлгээтэй гурван адуутай.Таван сая төгрөгийн 700м2 газар эзэмшдэг. Үнэт эдлэлгүй, 29 сая төгрөгийн хадгаламжтай. Аль нэг компанид хувьцаа эзэмшдэггүй гэж ХОМ-тээ бичсэн байна.

Мөн л авсан цалин эдэлдэг машин хоёрынх нь үнэ асар зөрүүтэй бай жишээний.  Төрийн албаны цалин бага ч орлого өндөр байдгийг цаад нууцыг энэ мэтээс харчихаж болохоор. 

ХАЛАМЖИЙН ДАРГА 10 АДУУ, 11 САЯ ТӨГРӨГИЙН ГАЗАРТАЙ

Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэлийн нийт орлого 12 сая төгрөг. Өмнө нь хоёр жил  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  дэд даргаар ажилласан. 2018 онд жилийн орлого нь 23 сая төгрөг байсан бол 2020 онд 11 сая төгрөгөөр буурсан байна.  Л.Дашдэмбэрэл 180 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. 90 саяар үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 автомашинтай. Адуу 10, 11 сая төгрөгийн үнэлгээтэй газартай. 33.4 сая төгрөгийн хадгаламж, “Хаан Шонхор”,” МАТ трейд” компанид  хувьцаатай. Мөн үнэт эдлэл, урлаг түүхий үнэт зүйл нь 10 сая төгрөг болно.

Жилийн орлого нь 12 сая төгрөг атал, 90 саяар үнэлэгдэх машин унаж, 180 сая төгрөгийн орон сууцанд амьдрах жишээтэй. Энэ мөнгийг  хаанаас гаргасныг эрхэм даргаас тодруулах нь зөв биз ээ. 

Л.ДАШДЭМБЭРЭЛИЙН ХОМ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА МАШИНГҮЙ

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан 37.8 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийнх  7.2 сая төгрөг. 313.2 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. Харин тээврийн хэрэгсэл, мал, үнэт эдлэл байхгүй. Мөн 10 сая төгрөгийн хоёр газар,  267.7 сая төгрөгийн хадгаламжтай.  Эй Ти Инженеринг  компанид 10000 ширхэг , "Эрдэнэс Тавантолгой" компанид  3752ширхэг, Улсын их дэлгүүрийн 149 ширхэг хувьцааг эзэмшдэг.

Бас л орлого нь бага, хэрэглээ нь тансаг дарга. Жилдээ 37.8 сая  төгрөгийн орлоготой атал түүнээсээ арав дахин үнэтэй орон сууцанд амьдарч байх жишээний. 

ТҮҮНИЙ ХОМ

Д.ЗАГДЖАВ 4.2 ТЭРБУМЫН 2 ОРОН СУУЦ, 6 МАШИНТАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга Д.Загджавын жилийн орлого 34.2  сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого  24 сая төгрөг. Тэрбээр 4.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай.Түүний хувьд бусад яамдын дарга нараас хавь илүү олон автомашинтай.

Өөрөөр хэлбэл, 460 сая төгрөгөөр үнэлэгдэх  Lexus LX 460- 1, Lexus 570- 1, Infiniti FX35- 1, Lexus LX 450- 1, Lexus 470- 1, Hummer H2 зэрэг зургаан авто машинтай.

130 сая төгрөгийн үнэт эдлэл, 406 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Мөн тэрбээр  "Эрдэнэс ТТ" компанид  4288 ширхэг, Улсын их дэлгүүрийн  299 ширхэг хувьцаа эзэмшдэг.

34.2 сая төгрөгийн жилийн орлоготой дарга 4.2 тэрбумын байранд амьдарч чадаж байгаа "гайхамшгийг" зөвхөн Монголын төрийнхөн л чадна. Хувийн хэвшилд ажилладаг жилийн 34 саяын орлоготой хүн 4.2 тэрбумын байранд амьдрахын тулд бараг 100 жил хоол унд идэхгүй, сохор зоос ч зарцуулахгүй байж ийм мөнгөтэй болж чадах биз.

Түүний товч намтрыг дурдвал:

  • 2000-2008 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар,
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр, дараагаар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2016-2020 онд  Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрка 2021-09-20 202.21.115.126

ХОМ г үнэн зөв мэдээлдэг хүн гэж байхгүй.Ямар шудрага шалгаж хянах байгуулга байх биш.Баялаг бүтээгээд баян болсон хүн манайд л лав байхгүй.Хахууль авьяа гэж хэлээгүй байхад нь хүчээр хахууль өгсөөр байгаад хүн эвдээд хаячихдаг улс даа.Харинч одоо овоо гадаадуудад далдагнаж гүйхээ байж.

Avatar

Зочинзочин 2021-09-20 64.119.23.199

Хэлэн бол өөрийгөө Хүрэлсүхийн найз гээд бүүр даварсан н**ш их юм будилуулж хахууль авсан даа чи удахгүй үргэлж ийм байхгүй чи амайг 1-5 тэр бумтай чмнь нүхрүү хийх ард түмний шүүх бий шүү

Avatar

Зочин 2021-09-20 202.21.100.210

АТГ ХОМ авдаг ухаантай юм бол ямар замаар хөрөнгжсөн эсэх талаар шалгалт явуулдаг баймаар юм. Монгол улсад авилга хэдий чинээ буурна төдий чинээ бид хөгжинө

Avatar

Зочин 2021-09-20 202.126.88.202

Энэ яваад байгаа үнэтэй жипнүүд чинь өдөр шөнөгүй зүтгэж байгаа бизнесийн нөхдүүдийнх л лав биш юм байна.

Avatar

Irgen 2021-09-20 202.9.40.116

Hamgiin hudalch hulgaich ni Gaaliin Asralt l bna daa

Avatar

Зочин 2021-09-20 66.181.181.60

gaaliin heden avligachinguud dargiigaa ih muulna aa. baatar adshaa nariin hogiin hulgaichuud shig ni avliaga avahgui shudarga baihaar shees ni goojdog yum shig baigaan

Avatar

Галсан 2021-09-20 66.181.181.60

Гаалийн хэдэн авлигачин байцаагчид даргыгаа их муулна аа. Яг үнэндээ Баатар, Адьшаа гээд хулгайч нарын хажууд Асралт хэзээ ч ачаа өшиглөхгүй ажиллаж байгаа нь ш д хаха

Avatar

Зочин 2021-09-20 66.181.161.12

Нэр төдий зүйл /мэдүүлэг гэгч/ авдагаа болиоч хүмүүсийг доромжилж байгаа биш, авилгатай гаа л жинхэнэ тэмцмээр,шалгамаарм

Avatar

Зочин 2021-09-20 202.126.88.145

Хэрлэнг шалгах болсон КӨК ийн найз гэж их тоиорч явдаг гэсэн

Avatar

ҮНЭН 2021-09-20 192.82.72.74

хэхэ бүгд л хулгайч нар шүү дээ

Avatar

Зочин 2021-09-20 202.21.108.26

АТГ гж мануухайг захын ТА хаагч элэг барих юмдаа, ийм мануухай байснаас байгаагүй нь ч дээр бх.

Avatar

Зочин 2021-09-20 202.21.127.170

Бүгд л авилгачин гэдэг нь харагдаж байгаа биз дэ ? Хаанаас энэ хөрөнгөө оло вэ ? тайлбар шаардах ёстой.

Avatar

Зочин 2021-09-20 192.82.73.105

Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр. АН-ынхан анх хувьчлал гэгчээр иргэдийг хуурч, улс нийтийн хөрөнгийг үүнээс ч их идэж цүндийсэн.Нийтийн хөрөнгийг шимж, баяжих гэж ардчилал зах зээлээ ард иргэдэд тулгасан.Ардчилал,зах зээлийн үед овсгоо зальтай луйварч цөөн нь баяжиж, олонх нь ядуурах зүй тогтолтой юм биш үү. Энэ зарчмаар 200 гаруй жил хөгжиж буй АНУ-д орон гэргүй тэнүүлчид 5 сая,хоолоо олж дийлэхгүй халамжийн газарт хооллодог50 сая,бараг бүх иргэд нь зээлийн дарамтад амьдардаг,авилга

Avatar

Зочин 2021-09-20 202.126.89.230

Тэгээд эд нар нь дандаа жараахайнууд байна.

Avatar

Зочин 2021-09-20 192.82.73.105

Монголд үнэн зөв мэдээлэл олж мэдэхэд, үнэнч шудрага явахад хэцүү болжээ. Гуйвуулна,мушгина.илэрхий ташаа мэдээлнэ,Гүжирдэж гүтгэнэ харлуулна матнаДоромжлана,үзэн ядна,Хэдэн хэдэн хэсэг болоод мэрэлцэнэ.Улс төржөөгүй зүйл гэж үчүй.

Avatar

Зочин 2021-09-20 103.212.117.217

Д.ЗАГДЖАВ төрийн ажилтан байж их баян болжээ орос ахаа өмөөрсөн гэж оросоос юм авсан уу

Avatar

Зочин 2021-09-20 119.40.98.153

хүнд мэдлэг өгөхөөр, гэгээлэг юм оруулж байгаач

Avatar

zochin 2021-09-20 103.111.68.3

За яахав хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг дээ. Гэхдээ ажил нь сайн явж байгаа бол бас яахав гэхсэн. Газрын тосноос л гэхэд ашиг олж байгаа юм алга. Сураг нь бүтээгдхүүн хуваах гэрээгээр дэлхийн зах зээлийн жишигээс бага хувь авдаг гэх юм. Ашиглуулах хэрэг байна уу. Газрын хэвлийдээ л байж байг.

Avatar

Зочин 2021-09-20 66.181.181.60

Asralt chini odoo haashaa yanziin munhiin us uuchihsan hun be haha

Avatar

зочин 2021-09-20 202.131.244.210

цалингаасаа өөр ямар зүйлээр орлого олж байгааг тогтоож шалгах хэрэгтэй. эндээс л төрд ямар нэгэн аргаар гарахын тулд нам дагах хэрэгтэй тэгвэл ингэж амьдарна гэж харуулж байх шиг байна.

Avatar

Зочин 2021-09-20 66.181.160.107

хүрэлсүхийн хулгайн бүлэглэл.

Avatar

Зочин 2021-09-20 202.9.46.27

Асралт хэдийдээ 1982 онд офицер болчихсон байдаг билээ бичсэн зүйдээ нягталж бай.

Avatar

Зочин 2021-09-20 66.181.176.116

Яг хөдөлмөрлөөд амьдарч байгаа хүмүүсийг хэлээгүй ихэнхи нь хулгайч луйварчид гэдгийг бүгд л мэдэж байгаа Загджав бол ХУД ийн газар зарж баяжисныг толгойтой болгон л мэдэж байгаа ш дээ

Avatar

Зайсанд Амьдрагсадаа Үзэн ядахаа больёооо ‼️ 2021-09-20 202.126.89.139

ЗАЛХУУ МУНХАГ НЬ ДЭНДСЭН МОНГОЛЧУУДЫН БИЕ, ХЭЛ, СЭТГЭХҮЙ НЬ ЦААНАА Л НЭГ БУРУУ ШҮҮ ‼️ ӨНӨӨДӨР ШУДАРГААР ХӨДӨЛМӨРЛӨӨД ЗАЙСАНД АМЬДАРЧ ЛАНД УНАДАГ АЙЛУУДЫГ АРД ОЛОН НЬ "БИЙЛЭГЖҮҮ, АВИЛГАЧ" МЭТЭЭР ДОРОМЖИЛДОГ БОЛООД УДАЖ БАЙНА….ӨӨРӨӨ ЗАЛХУУ МУНХАГААСАА БУУРАЙ ДОРОЙ АМЬДАРЧ БАЙГААГАА ХЭЗЭЭ ОЙЛГОНООО МОНГОЛЧУУД

Avatar

Zochin 2021-09-20 103.212.116.47

Насаараа төрийн алба хашчихаад тэрбумтан ойлгомжтой юу

Avatar

Чиний Буруу ‼️ 2021-09-20 202.126.89.139

ЧИ БУРУУ ЯРЬЖ БАЙНА ‼️‼️‼️

Avatar

Зочин 2021-09-20 66.181.161.60

Хэрлэн гэгч чинь Кадастрын газрын дарга байхдаа л насаараа идэх юмаа нөөцлөөд авчихсан хүн гэж хэвлэлд бичээд байсан шүү дээ!!!

Avatar

Зочин 2021-09-20 45.86.203.144

Songinohairhand ner devshigch nuhduudiin HOM-iig bas uzeeree, jagsaal hiigeed l yavaad baidag nuhduud chini yasan ih orlogotoi yum be? Ayurzanagiin Otgonbaatar geh met

Avatar

Gerel-tod 2021-09-20 202.70.34.70

humuusiin namtryg soliod holiod bichjee, setguulch n shalgaarai, darga marga n hyanaj bj hevleld tavidaggui yumuu

Avatar

өарх 2021-09-20 192.82.64.212

ойлгомжгүй юм бэ. 1982 оноос хойш ажил хийсэн хүн 18 жил биш 39 жил ажилласан байсаар юм. энэ Асралт гээчийн намтрыг андуурсан юм биш, үү. дээр үеийн октябрийн район гэж байх үеэс л ажил хийсэн гэж бичсэн байшдээ, тэр үед ажил хийх насанд хүрсэн байсымуу энэ хүн???

Avatar

Зочин 2021-09-20 103.212.116.47

Андуурсан байхаа

Avatar

Орлогын эх үүсвэрээ ил болгох 2021-09-20 202.21.127.160

Яаж ийм орлоготой болсныг нь сайтар нягтлах л чухал

Avatar

Kkkk 2021-09-20 202.126.88.193

ЛЛРУУД НЭЭХ ҮЗЭГ БАРЬЖ ЗУРГАА АВХУУЛДЫН

Avatar

Зочин 2021-09-20 202.131.251.190

Энэ Асралт чинь өөрөө 1983 онд төрөөд, төрөхөөсөө 1 жилийн өмнө цэрэгт яваад улс төрийн орлогч болсон юм байна

Avatar

Зочин 2021-09-20 192.82.70.133

жар гарсан гэхэд ануухан харагдаж бна уу үгүй юу

Avatar

Ккк 2021-09-20 103.212.116.47

Кккк

Avatar

Badarch taxar 2021-09-20 103.212.116.35

Ингээд ил нийтлэхээр бусад нь ядуугаа мэдээд авлига хээл хахууль авах хүсэл их төрдөг юума

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж