Улсын онцгой комиссын дэргэд цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох зорилгоор одоогоос жил орчмын өмнө Эрдэмтдийн зөвлөл байгуулж байв. Өнгөрсөн хугацаанд Эрдэмтдийн зөвлөл Улсын онцгой комисс, Засгийн газар, эрүүл мэнд салбарынханд зөвлөгөө өгч, халдварын тархалт, вакцинжуулалт зэрэгт тодорхой судалгаан дээр үндэслэн шийдвэр гаргахад тусалж ирсэн.
Гэвч, цар тахлын үед хөл хорио тогтоох, вакцинжуулалтын явц, халдварын тархалтын талаар эрдэмтдийн зөвлөл судалгаа шинжилгээ хийж, төрийн бодлого шийдвэрт тусгаж ирсэн гэж албаныхан ярьдаг ч өнөөг хүртэл тодорхой үр дүнтэй арга хэмжээ, нүдэнд харагдах судалгаа харагдсангүй.
Мэдээж, эрдэмтдийн зөвлөлийн гаргасан судалгаа, тооцоолол цар тахлын үед хэрэгтэй байгаа ч covid-19-ийн цар тахал Монгол Улсад гараад хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Дэлхийн бүхий л улс орнууд судалгаа, мэдээлэл дээр үндэслэж халдварын үеийн арга хэмжээгээ авч хэрэгжүүлж, түүнд үндэслэн дараа дараагийн арга хэмжээгээ авч байгаа ч манай Эрдэмтдийн зөвлөл covid-19-ийн халдварын тохиолдлыг тоолохоос цааш хэтэрсэнгүй. Ердөө хоёр сарын өмнөхөн намар гэхэд амны хаалтаа тайлна гэж суусан Эрдэмтдийн зөвлөл өдгөө халдвар хамгийн оргил үедээ хүрч байгааг, нас баралт нэмэгдэж болзошгүй гэх ганц амны уншлагатай л болж. Тэдний үгийг төр засаг нь тоодог ч үгүй болсон байна.
Халдвар авсан хүн эмнэлгийн битгий хэл эмчийн барааг харж чадахгүй, тусламж авахад хүндрэлтэй болсон төдийгүй цэл залуухан хүн ч covid-19-өөр хорвоог орхиж байна. Хоёр удаа халдвар авсан ч эмнэлэгт ор олдохгүй зүдэрч яваа жирэмсэн эмэгтэй ч байна.
Гэтэл Эрдэмтдийн зөвлөл нь иргэдийн мэдэж байгаа бүхнийг хэлээд гурван хүн тутмын хоёр нь covid-19, тэр дундаа дельта хувилбараар өвчилж, эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй, эмнэлгийн ор нь бизнес болчихсон гэж ичих ч үгүй улалзаж сууна. Эцэстээ залуучууд нь битгий эмнэлэгт хэвтэх гэж ар өврийн хаалгаар яриулаад байна хэмээн иргэдээ зандарч байх жишээтэй.
Улсын онцгой комисс нь Боловсрол, шинжлэх ухааны яам нь Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрт үндэслэн хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлээд халдварын тархалт нэмэгдэх, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэх нь ч тодорхой байсан. Чухам ийм цаг үед эрдэмтдийн зөвлөл нь яагаад урьдчилсан тооцоолол, оновчтой менежмент гаргаж ирсэнгүй вэ. Гэтэл энэ зөвлөл маань дельтагийн, дараагийн том давалгаа үүсч байна, нас баралт олон улсынхтай харьцуулахад бага байна гээд хээв нэг хэлээд сууж байх.
Эрдэмтдийн зөвлөлд яг хэн байдаг вэ. Үнэхээр мэргэжлийн, нарийн тооцоолол судалгааг үндэслэлтэй гаргаж ирж чаддаг эсвэл мэргэжлийн хүмүүс нь багтаж чадав уу гэж эргэлзэхэд хүргэж байна. Есөн сард халдварын тархалт нэмэгдэхийг жирийн иргэн ч гадарлаж байхад тэднээсээ илүү гарч чадахгүй Эрдэмтдийн зөвлөл хэнд хэрэгтэй гэж. Гуравхан сая иргэнтэй 1000 гаруй хүн covid-19-өөр нас барсан, 3306 хүүхэд, 1257 жирэмсэн эх халдвар авчихсан, эрсдэлтэй нөхцөлд байхад тэд олон улстай харьцуулахад “нас баралт харьцангуй бага байна” хэмээн хэлээд сууж байхаасаа ичих хэрэгтэй.
56 мянга орчим иргэн гэрийн ажиглалтад байна гэдэг нь халдвар авсан, ойрын хавьтал, халдвар авах магадлалтай хүмүүсийн тоо гэсэн үг. Гэтэл өдөрт зөвхөн ПСР өгсөн хүнийхээ тоогоор хязгаарлаж, сүр дуулиантай мэдээлэл хийхээс илүү юу хийж чадах вээ, эрдэмтдээ. Covid-19-ийн халдвар гараад бүтэн хоёр жилийн хугацаа, зөвлөл байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж байна.
Хэдэн дарга нарынхаа хэлэх үг, хийх улс төрд нь туслахаас илүү өнөөдөр цар тахалтай бодитойгоор тэмцэх, зөв менежмент, бодит судалгаа тоо хэрэгтэй байна, иргэдэд.
Олон улсын байгууллага нь Монгол Улсын нийт халдварын тоог 275 146, нас баралт 1108 гэж бүртгэсэн байхад ЭМЯ нь өнөөдөр нас баралт 1035 хэмээн хэлээд сууж байгааг юу гэж тайлбарлах вэ, эрдэмтэд ээ.
Эрдэмтдийн зөвлөлийнхөн хариуцлагатай ажиллаж, зөв тооцоо судалгаа гаргасан бол тэдний үг өнгөрсөн, ирээдүйд ч үнэ цэнтэй байх байлаа. Угтаа бол Эрдэмтдийн зөвлөлийн санал, санаачлага, судалгаа, хэлсэн үг нь ирээдүйн эрсдлийг харсан, оновчтой шийдэлтэй, шуурхай арга хэмжээнүүд байх ёстой. Гэвч иргэдийнхээ өвчлөл, нас баралтын тоог зөв мэдээлж чадахгүй, иргэдээ айлгадаг биш ирээдүйд бид хэрхэх, covid-19-ийн тархалт хэзээ буурах, халдвар огцом нэмэгдэж, дельта зэрэг олон хувилбарт бид хэрхэн бэлэн байх вэ гэдэг бодит судалгаа, үндэслэл, бодит үг хэрэгтэй байна.
Зочин 2021-09-20 203.91.115.52
Эрдэмтэдийнхээ үгийг сонсдоггүй, энэ мэт маанаг юм бичдэгүүдээр дүүрэн улс болохоороо хөгждөггүй байхоо. Эрдэмтэн хүн алдаа гаргана шүүдээ,түүнийгээ засаж, сайжруулдаг юм. Тэгж байж зөв дүгнэлтэнд хүрдэг юмаа. Далдыг хардаг далай лам биш гэдэг шиг бүх юмыг томъёогоор харж болдоггүй юм шүү. Энэ ньюс.мн сайт ер нь шинжлэх ухаанд их дургүй шүү, хошгоруулалтаар л сайн шүү.
Тархвар судлаач 2021-09-20 202.9.46.61
Манайхан ХЭЗЭЭ ЭРДЭМТЭДЭЭ СОНСОЖ БАЙСАН ЮМ БЭ? ер нь.
Үнэндээ багт хэн байх нь чухал биш юм билээ.
Бүх шийдвэр улс төр, ашиг хонжоо, эрх мэдэл авах гэсэн сэдлийн хүрээнд хувирч гардаг байгаа.
ссс 2021-09-20 66.181.161.21
Энэ сэтгүүлчид гэж харин юу ч мэдэхгүй боловсролгүй хэдэн авгай нар мэдэмхийрч суух юм. Та нараас доор эрдэмтэд гэж юу байх вэ.
Одоо л 2021-09-20 66.181.161.81
Мэдэж байгаа юм уу… угаасаа л бгаа царай нь тэр… хэдэн малтай холбоотой ганц нэг эрдэмтэн байж болох юм. Өөр ямар ч салбарт үхсэн ацных нь эрдэмтэн бх билээ. Бүх юм хоорондоо уялдаа холбоотой бдаг юм. Ийм улс оронд тиймэрхүү л хүмүүсүүд бх нь ойлгомжтой
Irgen 2021-09-20 66.181.161.81
Diplom uvurtulsun poporchid, eden dotor yamar ner hundtei niited ba salbartaa huleem zyvshuuregdsen erdemten sudlaach bna ?
Зочин 2021-09-20 122.201.19.99
Юу ч мэдэдгүй эрдэмтдийн зөвлөлөөр юугаа хийхэв.
Зочин 2021-09-20 66.181.166.134
Манай эрдэмтэд гээд өөд өргөөд байгаа улс ямар ч чадамж мэдлэггүй нь харагдлаа. Үнэхээр татан буулгах хэрэгтэй. Ямар ч олигтой судалгаа байхгүй нь үнэн. Энэ бүхэндээ хэдэн төгрөг авч байгаа бол, Бас нөгөө шүлс оношилгоо нь яасан. Төсвөөс мөнгө авлаа л гээд байсан биз дээ. Муусайн шуналын хүүдийнүүд.
эмч 2021-09-20 192.82.84.177
оркууд хөл хориулахгүй, вакцин хийлгэхгүй гээд айлын эрхийн балай тэнэг хүүхэд шиг орилолдоод байсан хохинэээ хохин. нас барж байгаа хүмүүсийн 95 хувь нь вакцингүй хүмүүс байна, хохин гэхээс өөр юу хэлэхэв.
Зочин 2021-09-20 202.9.47.20
Хөөрхий цус ойртолтын хүүхэд бичиг сурчихаж. Овоодоо бичээд бай. одоо хуулалгүй өөрөө бич. яваандаа сайжрах биз.
Зочин 2021-09-20 202.21.109.41
Яана даа ь Монгочууд минь в Эртхэн шиг амиа бодсон нь дээр биш үү
BOLD 2021-09-20 43.242.243.223
NUGUU SEIP HURLEE DARGA BOL OILGOMJTOI
Зочин 2021-09-20 66.181.171.35
шинжилгээ авахгүй дээр прогноз хийсэн эрдэмтдээ тараагаад ях гэж байгаа юм бэ. Нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан тэнэг шийдвэрүүдээ хамгаалах гэж мэдээлэл гаргах эрдэмтдийг үгүй хийх нь үү. ЭРДЭМТДЭЭ ҮГҮЙСГЭСЭН улс харангуй сүрэг болно гэсэн үг. Битгий захиалгатаай нийтлэл бичээд бай
Зочин 2021-09-20 202.9.47.20
Эрдэмтэд буруу зөвлөгөө өгч Монгол улсыг самарч хаялаа. Маш муу тэнэг хүмүүс нэр тэрийн төлөө гүйсээр эрдэмтэн болсоноос биш үнэн ухаантайдаа эрдэмтэн болоогүй нь илт харагдаж байна. сана муутай дотуур тамиртай өөдгүй муу хүмүүс эрдэмтэн дарга болж. Монгол улс цаашид оршин тогтнохын тулд МАНг тарааж гишүүд дэмжигчидийг нь төрд ажилуулахгүй болж байж амьд үлдэнэ. Энэ байгууллага Монголчуудыг устгах гэж байна.
Зочин 2021-09-20 103.229.121.194
Ядарсан иргэд хэднн эмч эмнэлгүүд задарсан аяг маягаа олж ядсан төсвийн мөнгөөр нэр нүүр олж авах гэж улайрсан МАНын ганган маягтай хүүхнүүдийн хөлд чирэгдэхнээ. 2 маягтай аашаа олж ядсан хүүхний балгаар одон хүн шинээр халпвар авч урьдаа яая гэж буй эмналгүүд сөхрөхнээ
Зочин 2021-09-20 103.229.121.194
ЗиакМАНын бодлого бүрэн дампуурсаан. Улс орныг сөхрүүллээ. Халдвар тархсан үeийн бодлого үйл ажиллагааг засгийн газар үндсэндээ унагаалаа. Эрүүл мэндийн салбар эцсийн хүчээ шавхан тэмцэж байхад бусад салбар сайдууд нь эмч эмнэлгүүдэа хорлох ажлыг гардан хийж байна. Энэ яавч зөв биш. Иргэд ч чадлынхаа хэрээр тамцэж байгаа. Халдварын үeийн хөрөнгө мөнгөний зарцуулалт тайлан ил тод биш байгаа нь энэ засагт итгэх итгэлийг үгүй хийсэн . Засгийн газар өөрсдийгөө өөрсдөө хорлрчихоод дандаа иргэдрүү
зочин 2021-09-20 203.98.76.100
Оюунчимэг сэтгүүлч юмны учир сумны занги олоогүй байж ингэж олон хүний урам хугалах хэрэггүй дээ
Иргэн 2021-09-20 59.153.113.98
Засс эрдэмтдийн зовлол гэж юу байхав дээ. Хоорхий. Гадаадын мэдээ сэтгуул жаахан орчуулаад маньдаа яриад л болоо. Энэнд нэг их ач холбогдол огоод л талцаж хэрэлдээд яанам бээ. Дор бур дээ хичээцгээе.
Зочин 2021-09-20 192.82.67.204
МОНГОЛД ЯМАР АЦНЫХАН ЭРДЭМТЭН БАЙДАГ ЮМ. САЯХАН Л РОМБУ ГАРИГ, ӨНӨРМАА ГЭЭД ШИНЖИЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ТЭР ЧИГЭЭРЭЭ ДОРГИЖ БАЙСАН БИҮ ДЭЭ
Уншигч 2021-09-20 139.5.219.131
Баргийн юмыг ойлгохооргүй тэнэг амьтан гэдэг нь харагдаж байна. Тийм байж юун бусдыг шүүмжлэх, эхлээд өөрийгөө хөгжүүлж, дүн шинжилгээ хийх чадвартай болчихоод бусдыг шүүмжилдэг ч болоосой. Тэгээд энийгээ нийтлэл гэж байгаа юм байх даа. Зах дээр суудаг хэрүүлч авгай нар шиг л ямар ч логикгүй, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичсэн байна. Энэ том байгууллагыг ингэж ч гутаах гэж дээ. Мунхагийн гарт муна атгуулна гэдэг нь л болж дээ.
Зочин 2021-09-20 202.126.89.96
Хэлээд яах вэ. Эргүү сэтгүүлч нар энэ улсыг самарч байна. Шөнө зүүдэлснээ өглөө нь бичнэ.
Зочин 2021-09-20 103.57.93.94
Өнөөдөр аль улсын ямар эрдэмтэд Коронавирусын эсрэг гавьяа байгуулчихаад байгаа юм бэ? Дэлхий нийтээрээ хүчин мөхсдөж байна. Ялангуяа шинэ мутаци. Төр засгийн гол ажил вакцинжуулалт байсан. Одоо ч үргэлжилж байна. Одоо ганцхан хувь хүн өөрөө өөрийгөө л олигтойхон авч явах, халдвар хамгааллаа сайтар сахих хэрэгтэй болчихоод байна. Хийдэг ажил нь хүн муулахаас өөр юм байхгүй. Өөрсдөөсөө ажлаа эхэлж арчаатай амьдарах хэрэгтэй байна
unshigch 2021-09-20 139.5.219.131
stupid
Зочин 2021-09-20 59.153.86.55
Өдөр дутмынхаа мэдээллийг шалгаж зөв болгоочээ. Аймгуудын өсөн нэмэгдэх дүн бүгд зөрсөн байгаа. ЭМ н ажилтануудын хэдхэн тоон дээр ингэж зөрүүлж байгаа юм чинь нүдэнд үл үзэгдэх бичил биетүүдтэй яаж ажиллаж байгаа бол гэхээс санаа зовж байна. Эрдэмтэдийн баг ч ялгаагүй. Адаглаад статистик мэдээллээ яв цав болгоод өгөөчээ. Ямар заалтайч бишдээ. Ичмээр юм аа.
Зочин 2021-09-20 202.9.47.20
Эрдэмтэдийн зөвлөл гэдэг нь даргаасаа ухаантай байж болохгүй гэдэг шалгуураар сонгогдсон учраас үр дүн нь нэг иймэрхүү.
зочин 2021-09-20 66.181.164.214
Яг голыг нь олоод хэллээ.
Монголчууд өөрсдөө Нийгмийн өмнө Хүлээсэн Үүргээ биелүүльеэээ ‼️‼️ 2021-09-20 202.126.89.139
ИШШ….ИРГЭД НЬ НИЙГМИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ЮМ ЧИНЬ 1000 САЙХАН ЭРДЭМТЭД БАЙГААД НЭМЭРГҮЙДЭЭ ⁉️ ОЮУНЭРДЭНИЙН ЗОХИОСОН АРГА ХЭМЖЭЭ БУРУУ Ч ТЭРЭНД БӨӨНӨӨРӨӨ ОЧ ГЭЖ ХЭН Ч ТАНЫГ ГЭРЭЭС ТАНЬ ЧИРЖ ГАРГААГҮЙ БАЙЛТАЙ ⁉️ ДАНДАА ХҮНИЙ ЭРХ ЯРИАД АМЬДАРДАГГҮЙМАА МОНГОЛЧУУДАА ‼️
зочин 2021-09-20 64.119.31.76
Эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй том толгой Оюунэрдэнэ гол буруутан
ХӨСҮТ-ийн олон дарга нар Оюунэрдэнэ Энхболд нартай таарч ажиллахгүй гээд ажлаа өгөөд байгаа нь үүний баталгаа биш үү
Монголчууд Бусдаас Буруугаа Хайж Шалтаг Тоочихоо больёооо ‼️ 2021-09-20 202.126.89.139
ОЮУНЭРДЭНЭ ШОУ ЗОХИОСОН НЬ БУРУУ Ч ГЭЛЭЭ, ИРГЭД НИЙГМИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ БОЛОХ 2М ЗАЙ, 50-ЭЭС ОЛОН ХҮН ЦУГЛАХГҮЙ,….ГМ ЖУРАМУУДАА ӨӨРСДӨӨ УХАМСАРААРАА МӨРДӨХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ‼️ ИРГЭД ДАНДАА Л "ХҮНИЙ ЭРХ" ЯРЬЖ 30 ЖИЛ АМЬДАРЛААА ОДООО БОЛЬЁООО ‼️ ҮҮРГЭЭ БАС ЯРЬЦГААЯ ‼️
Q Ерөө Хуцаваа ‼️ Монголчууд Өөсдөө Хохь нь Хохь нь Хохь нь ‼️ 2021-09-20 202.126.89.139
ХУЦАВАА !!! МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БИЁ, ХЭЛ, СЭТГЭХҮЙГЭЭ ХИЧЭЭХГҮЙ МӨРТӨӨ ДАНДААА БУСДААС БУРУУГАА ХАЙЖ , ШАЛТАГ ТООЧИЖ ЯВЦГААХ ЮМ !!! БОЛЬЖ ҮЗЭЦГЭЭ МОНГОЛЧУУД АА
ЗОЧИН 2021-09-20 139.5.218.89
ТИЙМ БОЛОХООР Л БОДЛОГО СУДАЛГААГ САЙН ХИЙЖ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДА.
иргэг 2021-09-20 103.57.93.239
манайх ХААн орон Одоо Монгол улсад тохирох ядаж ганц алим тарваё лцувөн интоор гэх мэт нь бага уу Бүнд иргэдийн хөдөлмөр эсвэл таарсан үрээр нь тарьдаг МАР ЮМНЫ ЭРДЭМТЭД
Зочин 2021-09-20 66.181.176.130
Огцруулаад л тараагаад л байх хэрэгтэй, арайхийж олж авсан үйлдвэрүүд, ашигт малтмал алт эрдэнэсийн лицензүүдийг маань улсад хурааж авчихаад хуцаад байгаа юм, энэ ЗГ-ийг огцруулбал эргүүлж буцааж авах боломж нээгдэх гээд байгаа юм,
Муулаад л бай, харлуулаад л бай! Мөнгө хайрлахгүй шүү та нартаа!!
Оюутан 2021-09-20 122.201.19.99
Энэ сэтгүүлч ёстой малнаас дор амьтан юм даа
Оюутан 2021-09-20 122.201.19.99
Энэ сэтгүүл ёстой мал юм даа
Намчин эрдэмтдээс салах цаг 2021-09-20 64.119.20.202
Эрдэмтдийн зөвлөлийн дарга нь хүрэлсүхийн найз гэрээс нь 600 сая төгрөг олддог сейф хүрэлбаатар гэж анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал байдаг том гэмтэй учраас гарч ирж болохгүй юм байна
Зочин 2021-09-20 103.26.195.100
Manai baiguulsan erdemtdiin zuvlul gej,tednii gargaj baigaa medeelel ni ichij uhmeer,b**s ulaimaar yam gargadag,argagui shuu dee erih barigchdiin tanil,ted nart doligonoson,alban tushaal mungu goridson hulgaich luivarchin,hudalch iim l turliin humuus bagtsan bh l daa tegeheer oilgomjtoi shuu dee
Зочин 2021-09-20 66.181.178.123
ТАРААГААД Л БУУЛГААД Л СОЛИОД Л БАЙХ ТУСАМ НЬ ӨВЧИН АРИЛАХ ЮМ БИЗДЭЭ УГ ӨВЧНИЙ ГАРАЛ ҮҮСЛИЙГ Ч БҮРЭН ГҮЙЦЭД ТОДОРХОЙЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ИХ ГҮРНҮҮД ТЭГХЭЭР ЗОЛИОСЫН АСУУДАЛГҮЙ ОРОН ХААНА БАЙНА ОЧООД СУДЛААДАХ ХӨЛ ХОРИОГҮЙ ОРОН ХААНА БАЙНА ХЭЛЭЭД ӨГ ХӨӨ ИЙМ СЭДВЭЭР БАЙНГА БИЧЭЭД ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ХОНОГШУУЛАХ НЬ ХИР ЮМ БОЛ ВАКЦИНЫГ ХИЙЛГААД БИЕЭ ГАРГУУНД ХАЯАД АРХИ ПИВО УУГААД ТЭНЭЭД ЯВБАЛ ЗАЛУУ ГЭЛТГҮЙ Л ЭНДЭНЭ БИЗДЭЭ ИРАНД АРХИ САЙН ГЭЖ УУЦГААГААД БӨӨН ХҮН НАС БАРСАНЫГ ЭРХ
Зочин 2021-09-20 192.82.71.207
ДЭЭД СУРГУЛИ ТОГСОГУИ 30 ЖИЛ НАРАН ТУЛ ДЭР НАИМА ХИЖ БАИСАН ХУН ЕРДМИИН АЖИЛ ХИИЖ БНА БОЛХУ ТАТАН БУЛГА
Зочин 2021-09-20 66.181.161.118
Энэ жилдээ 10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежээ карентилж чаддаггүй эрдэмтдийн зөвлөл огцор
Зочин 2021-09-20 122.201.31.102
10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежээ карентилж чаддаггүй эрдэмтдийн зөвлөл огцор
Б 2021-09-20 192.82.73.62
Юугаа мэдэхгүй мал байж битгий хуцаа. Наад үгээ тэр данхан толгойтой ерөнхий сайдтай засгийн газартаа хэл
Зочин 2021-09-20 203.98.76.6
Үнэхээр лаг эрдэмтэд байгаад зөвлөөд ч эрх мэдэлтэнгүүд нь ашиглахгүй хаяж байгаа байх гэж найдахаас өөр
ЗОЧИН 2021-09-20 192.82.92.201
Энэ ковид нээрэй хэн нь хэн бэ гэдгийг харуулж байна даа, Хүн угтаа сул дорой амьтан шүү дээ
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Гарцаагүй байдал ба золиос 2021-09-20 103.26.193.181
ЗГ эдийн засгаа юу, хөгшчүүлээ юу гэсэн хэцүү сонголтын эхнийхийг сонгожээ.Энэ нь гарцаагүй байдал уу, эсвэл биш үү.Зөв, бурууг түүх шүүнэ биз.Эрчимт эмчилгээний орон дээр амь гарах горьдлого тээн хэвтэж байгаа дал, наян насны хөгшчүүлийн толгойд хөгшин хонины насгүй би яах вэ, улс маань л хөл дээрээ бат зогсож байвал болоо гэж гүдэсхэн ухаан эргэлдэж байна уу. Эсвэл Ардын намынхаа удирдлагаар коммунизм байгуулах гэж зүтгэсэн бид эцэст нь энэ нийгмийн золиос боллоо гэж гутарч, гомдож байна уу
Зочин 2021-09-20 64.119.20.246
Эрдэмтэн байсан ч НАМд нам даруулж дарамтлуулсан биз одоо эрүүл мэндийн салбарынхан намтайгаа сүлэлдээд үгээр нь явдаг болсон юм биш үү
Зочин 2021-09-20 202.126.94.99
терийн сургуульд ажилладаг, улс терчдед долигонодог хоцрогдсон хэдэн этгээдийг л энэ нам, тер ашиглаж ирсэн. 2050 гээд л , терийн ендерлегуудийн зевлехууд бугд чадваргуй, эрдэмтэн болж чадаагуй, уе дамжсан долигонуурууд байгаа!
Зочин 2021-09-20 192.82.69.124
МАН-ны хэдэн б**с долоож амьдарч ирсэн хөгшин бурхинууд л байгаа, өөр хэн ч биш
Зочин 2021-09-20 202.126.89.96
1. Эрдэмтэд ямар бурхан биш, ирээдүйг нэвт шувт харж чадахгүй. 2. Хэлсэн юм нь ерөнхийдөө таарч л яваа. Буурна гэсэн үедээ буурсан, 200 гаруй болсон. 3. Дельта тархсанаас болоод эргээд өсөж байна. Дэлхийн хаана ч ийм л байна. 4. Статистикийн шинжлэх ухаан тодорхой хязгаартай, таамаглаж чадах чадахгүй нь заагтай. 5. Digital Nation 2021 дээр халдвар тарсан бол долоо хоногийн дараагаас л мэдэгдэнэ.
Зочин 2021-09-20 180.149.93.98
худалч, харин ч бүр энэ ямар хүмүүс цуглуулцан юм бэ гээд гайхаад байгаа, юу уншиддаггүй нөхдүүд бөөгнүүлцэн юм шиг л байгаа юм
Зочин 2021-09-20 202.126.89.96
Ойлгосонгүй. Хүн ойлгохоор юм бичнэ үү.
Зочин 2021-09-20 64.119.25.64
Дээр үед малын бэлчээрээс, тариан талбайгаас, аргалын утаатай Монгол гэрээс жинхэнэ эрдэмтэд төрдөг байж. Амьдрал мэддэг, эх орон ард түмэндээ хайртай, гэгээн зүрхтэй, эрдэм номдоо чин сэтгэлтэй сартваахууд байсан.Харин одоо хов хоосон дотортой, бүр таг харанхуй гар доктор хамгаалсан гээд л найр наадам хийгээд явах. Мөнгөний, тансаг тухтай ахуй нөхцөлийн, амьдралаас тасархай хоосон онолын л бүтээлүүд. Наранд халж, хүйтэнд хөрч, Монгол ахуйдаа эрдэм номоо буулгаж үзээгүй, тэгэх чадвар ч байхгүй.
ишш итгэж ханахгүй ард түмэн юмаа нээрээ 2021-09-20 124.158.119.35
эрдэмтдийн зөвлөл гэж юм угаасаа бхгүйшдээ хаха. худлаа сүр оруулах гэж тэгж ярьдаг юмаа, одоо болтол итгээд байдаг юмуу
Зочин 2021-09-20 202.170.73.172
эрдэмтдийн үгийг сонсохгүй, шийдвэртээ оруулахгүй байгаагаас л ийм зүйл болж байна гэж бодож байна
Зочин 2021-09-20 66.181.183.170
mongoliin buh um hulhi. dur uzuulsen, hiirhsen har mass. tsaana n huviin uchuuhen ashig sonirhol nuugdaj baidag. tegeheer erdemted geed baigaa nuhduud n yamar baih n todorhoi shuudee
Гаарийчин хөгшчүүл 2021-09-20 202.21.108.32
Анхлан хатуу хөл хорь гэсэн "эрдэмтдийн" зөвлөгөө гарахад л сандлын бөглөөс гаарийчин хөгшчүүл амьдралд огт нийцэхгүй санал гаргалаа гэж бичиж байснаа санаж байна. Түүнээс хойш яриад ч юүхэв.
Зочин 2021-09-20 64.119.20.246
Хэ хэ жинхэнэ эрдэмтэд биш л байсан байхгүй юу нөгөө л танил тал хуйвалдаан гээд өөр аргаар цол хэргэмтэй болсны балаг эл гарч байхгүй юу даа хэрвээ жинхэнэ эрдэмтэд байсан бол өнөөдөр арай гэгээлэг дүр зурагтай байх байсан биз
Зочин 2021-09-20 150.129.141.125
Юун Ковидтой уралдах аль эрт хоцроод үлдсэн. Ковид урагшаа хол тасраад түрүүлж явна. Хойноос нь хөөж судлаад, зөвлөөд байх юмгүй. Одоо эмч, иргэд өөрсдөө бие биенээсээ асууж лавлаад, мөн олон улсын юм энэ тэр баримжаагаараа сору-доод гэлдрэхээс аргагүй болсон ?!
Зочин 2021-09-20 103.26.194.137
Оюун-Эрдэнийн Засгийн газарт энэ аюулт өвчинөөс иргэдээ хамгаалах менежмент огт алга, одоо болохоор битгий арын хаалгаар хэвтээд бай гэж тэнэгтэж өглөө ийм балай Засгийн газрыг Үтэр түргэн огцруулж шинэ менежтент орруулах асуудлыг Их хурлын гишүүд зоригтой шийдэх хэрэгтэй
Badarch taxar 2021-09-20 103.212.116.35
Эд нарын үгээр орвол нохойн замаар орно гэсэн үг корона өвгөн дельта авгай хоёрын аашыг хэн ч мэдэхгүй
би 2021-09-20 202.9.40.6
Эрдэмтэдийн зөвлөл гэж Ph, авсан насаараа тэрүүгээр гайхагдаж амьдарсан настайчууд байгаа байхаа даа, /Шийдвэр гаргаж чадахгүй, гаргасан дүгнэлтээ хамгаалж чадахгүй, бусдад таалагдах үг дандаа хэлж байдаг_ ү****ц эрдэмтэн багш нараа дүүрэн монгол ш дээ/