Nomadic Masters – хоёр дахь өдөр юу болов?

Хуучирсан мэдээ: 2021.09.19-нд нийтлэгдсэн

Nomadic Masters – хоёр дахь өдөр юу болов?

Nomadic Masters – хоёр дахь өдөр юу болов?

"Nomadic Masters" арга хэмжээний хоёр дахь өдөр өчигдөр/2021.09.18/ тун амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хоёр дахь өдрийн хувьд ярих зүйл ихтэй, үзүүштэй, гайхалтай тоглолтууд болж өнгөрсөн юм.

Хоёр дахь өдрийн нээлт эмэгтэй "dota2" төрлийн гранд финалын тоглолтоор эхэлсэн билээ. Гранд финалд “4DAGANG” болон "Mireska" багууд үлдсэн бөгөөд энэхүү тоглолт нь маш олон зүйлээрээ онцлог байлаа. Учир нь Монголд анх удаа эмэгтэй "dota2" төрлийн тэмцээн зохиогдож, хэрхэн тоглох бол, эрэгтэй тоглолт шиг гал гарсан тоглолт байж чадах болов уу гэх мэт олон асуулт үзэгчдийн дунд байсан юм. Ийнхүү тоглолт эхлэхэд хоёр баг гал гарсан гайхалтай тоглолтыг үзүүлж эхэлсэн. Улмаар эхний тоглолтыг “4DAGANG” баг авсан бол хоёр дахь тоглолтыг “Mireska” баг авч "Nomadic Masters" арга хэмжээний анхны гурав дахь тоглолтыг харсан юм. Ингээд гурав дахь тоглолт дээр “4DAGANG” баг илт илүүрхэн хожиж "Mongolian National Championship women dota2" тэмцээний аварга багаар тодров. "4DAGANG" багийн хувьд дотоодын топ баг болох "Lilgun" багийн эмэгтэй баг бөгөөд удахгүй Сингапур улсад зохион байгуулагдах "Global Esports Gaming" тэмцээний эрхийг авж чадлаа.

Ийнхүү эмэгтэй "dota2" тэмцээн дууссаны дараагаар тухайн өдрийн оргил тоглолт гэгдээд байсан "celebrity match" буюу холимог оддын тоглолт эхэлсэн юм. Энэхүү тоглолт "Tenne"-гээр удирдуулсан "Backpain" болон Санжаагаар удирдуулсан "Blackpink" багуудын хоорондын тоглолтоор явагдлаа.

Хэдий тоглолтууд маш ойрхон оноогоор өндөрлөсөн ч тоглолтын үр дүн Backpain багийн талд байж 2-0 харьцаатайгаар ялагч багаар тодорсон юм. Мөн MESA-гийн зүгээс celebrity match дээр MVP тоглогч тодруулсан бөгөөд энэхүү тоглогчоор "Sekstsagaanbogd" тодорлоо.

Ингээд хоёр дахь өдрийн сүүлчийн тоглолт болох "Mongolian National Championship Dota2" тэмцээний "lower bracket final" буюу "Kobolds" болон "ARAR" багуудын тоглолт явагдсан юм. Энэхүү тоглолтод "Kobolds" баг ядах юмгүй "ARAR" багийг буулган авсанаар өнөөдрийн гранд финал дээр "Lilgun" багтай ахин тоглохоор боллоо. Тэдний хувьд "Nomadic Masters" тэмцээний эхний өдөр "Lilgun" багтай тоглож хожигдсон бол өнөөдрийн гранд финал дээр ахин даагаа нэхэхээр боллоо. Уг тоглолт өнөө орой 18:30 цагт эхлэх бөгөөд ялсан баг удахгүй Сингапур улсад зохиогдох "Global Esports Gaming" тэмцээнд оролцох эрхийг авах билээ.

М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж