Цар тахлын дараах "өргөдлөө өгөх" хямрал

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Цар тахлын дараах "өргөдлөө өгөх" хямрал

Цар тахлын дараах "өргөдлөө өгөх" хямрал

Цар тахал хүн төрөлхтний амьдралыг бүрмөсөн өөрчилж байна. Тодруулбал, дэлхий дахинаа Covid-19 халдвараас сэргийлэхийн тулд олонх ажил цахим хэлбэрт шилжсэн төдийгүй сурагчид хичээлээ зайнаас үзэх шинэ туршлагыг нэвтрүүлсэн. Бүтэн хоёр жилийн хугацаанд ихэвчлэн гэрээсээ цахимаар ажилласны эцэст вакцинжуулалтын ачаар ажилчид оффистоо эргэн ирэв.

Гэвч цар тахлын дараа хүмүүс ажлаасаа гарах, солих “давлагаа үүссэн” нь олон улсад ажиглагджээ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлт болж буй бөгөөд “өргөдлөө өгөх хямрал” гэгчийг үүсгэв. АНУ-д л гэхэд нийт ажилчдын гуравны хоёр нь ажлаасаа гарах, солихоор шийдсэн гэх судалгаа гарчээ.

Судлаачдын үзэж буйгаар хүмүүс ажлаасаа гарах хандлага нь амьдралд нь учирсан гэнэтийн үйл явдалтай ихэвчлэн холбоотой байдаг аж. Тухайлбал, гэр бүл салалт, сургуульд сурах, илүү дээр нөхцөлтэй ажлын санал авах, хүүхэдтэй болох, гэр бүлийн гишүүн нь өвдөх гэх мэт. Харин өнөөдрийн хувьд Covid-19 цар тахал хүмүүсийн ажлаа солих хамгийн том шалтгаан болж байна.

Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш бүхнийг ажилдаа зориулж, өдрийн 8-10 цагийг оффис, үйлдвэрт өнгөрүүлэх нь хэвийн үзэгдэл байсан. Харин цар тахлын хоёр жил бидний умартаж, орхигдуулсан гэр бүлийн харилцаа, хувь хүний үнэт зүйлийг ойлгуулсан нь ажилчид олноороо халагдах өргөдлөө өгөх хамгийн том шалтгаан гэж үзэж байна. АНУ-ын Жеоржтаун их сургуулийн профессор Брүүкс Холтомын хэлснээр “Ажилчдын сэтгэл ханамж жилийн 365 хоногт ажилтай байхаар үнэлэгдэхгүй болсон. Цар тахлын үед ойлгомжтой болсон нэгэн зүйл нь хүмүүс хаанаас ч ажиллах боломжтой байхад ажлын бүтэн цагийн турш сандал дээр хадагдах нь учир дутагдалтай. Хамгийн гол нь энэ өөрчлөлт дэлхий нийтийг хамарсан нь хөдөлмөрийн салбарт өөрчлөлт авчирч буй” хэмээн тодорхойлжээ.

“Monster.com” байгууллагын өнгөрсөн долдугаар сард хийсэн судалгаагаар оролцогчдын 95 хувь нь ажлаасаа гарахаар бодож буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн тэдний өргөдлөө өгөх гол шалтгаан буюу ажилчдын 61 хувь нь  ажлын ачаалал, “burnout” буюу ажлаас халшрах хам шинж гэж тайлбарлажээ. Мөн хоёр дахь том шалтгаан буюу 29 хувь нь карьер өсөх боломж хангалтгүй гэх шалтгаанаар ажлаасаа гарч байна. Ажлаасаа гарч буй хүмүүсийн 66 хувь нь өсч дэвших боломжийг илэрхийлж байгаа бол 92 хувь нь салбараа өөрчлөхөөр төлөвлөсөн гэжээ.

Олон улсад ажлаас халшрах хам шинжээс сэргийлэхийн тулд олон арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Япон, Швед, Испани, Исланд зэрэг орнуудад ажлын дөрвөн өдрийг туршихад ажилчдын бүтээмж нэмэгдэж байгаа нь ажиглагдсан байна.

Монгол Улсын хувьд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар ажиллагсад 1,054.9 мянга болж өмнөх оны мөн үеэс 115.6 мянга буюу 9.9 хувиар хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, 115 мянга гаруй хүн энэ оны эхний гурван сард ажлаасаа гарсан, халагдсан гэсэн үг. Хөдөлмөрийн зах зээл дээр цар тахлын нөлөөг судлах судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар ажиллагчдын тоо сүүлийн зургаан жилд байгаагүй хамгийн бага түвшинд хүрчээ.

Ази-Номхон далайн орнууд дундаа 2019 оны байдлаар Монгол Улсад ажилтны долоо хоногийн ажлын цаг дунджаар  49.7 буюу хамгийн өндөр гарсан байна. Гэтэл Улсын хэмжээнд ажиллагчдын дундаж цалин 2021 оны нэгдүгээр сарын байдлаар 1,2 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж