Замын-Үүд суманд өчигдрөөс эхлэн шөнийн цагаар хөл хорилоо. Тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 20:00-06:00 цаг хүртэл явган зорчигч болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Тодруулбал, ачаа тээврээс бусад автомашины хөдөлгөөнийг хориглоод буй. Хөл хорио 10 хоног үргэлжлэх ба төрийн байгууллагын 165 алба хаагчид хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.
Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон хугацаанд худалдаа үйлчилгээний газрууд нийт талбайн 30 хувиас хэтрэхгүй үйлчлэх, согтууруулах ундааг 15:00 цагаас хойш борлуулахыг хоригложээ.
Холбоотой мэдээ