Иргэний нисэхийн ерөнхий газрын баталсан хуваарийн дагуу энэ сард 29 удаагийн нислэг үйлдэхээр товлоод буй. Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоц өчигдөр /2021.09.18/ орой 19:00 цагийн үед газардлаа. Тус нислэгээр 168 хүн эх орондоо иржээ. Тэдний 74 нь тусгаарлалтад шилжсэн бол 94 нь гэрийн ажиглалтад байгаа юм.
Тусгаарлалтад шилжсэн хүмүүсийн 36 нь “Дрийм”, 38 нь “Вайт хаус” зочид буудалд тус тус байрлажээ. ОБЕГ–ын мэдээлснээр ХӨСҮТ-ийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг 87 хүнээс PCR шинжилгээг авсан байна.
Холбоотой мэдээ