Дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн бие намсч байна

Хуучирсан мэдээ: 2021.09.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн бие намсч байна

Дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн бие намсч байна

Нидерландчууд биеийн өндрөөрөө дэлхийн бусад үндэстнүүдээс ялгардаг. Гэвч сүүлийн үед явуулсан судалгаагаар нидерландчуудын биеийн өндөр намсч байгааг тогтоожээ. Сүүлийн 100 жилийн хугацаанд нидерландчуудын биеийн өндөр нэмэгдсэнээр "дэлхийн хамгийн өндөр биетэй үндэстэн" гэгдэх болсон.

Гэвч 2001 онд төрсөн эрэгтэйчүүдийн биеийн өндөр 1980-аад оныхонтой харьцуулахад 1 см-ээр намссан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хувьд 1.4 см-ээр намхан байгаа нь тогтоогджээ. Судалгаанд 19-60 насны 719 мянган хүнийг хамруулжээ.

Түүнчлэн 1980-аад онд төрсөн эрэгтэйчүүдийн дундаж өндөр 183.9 см байгаа нь 1930-аад оныхноос 8.3 см-ээр, эмэгтэйчүүд 170.7 см байгаа нь 1930-аад оныхноос 5.3 см-ээр өндөр байгаа аж. Өөрөөр хэлбэл, нидерландчууд 1980-аад онд хамгийн өсгөлүүн байв.

Нидерландчуудын биеийн өндөр намссан нь цус холилдсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж