С.Энхболд: Нэмэлтээр ор дэлгэ

Хуучирсан мэдээ: 2021.09.19-нд нийтлэгдсэн

С.Энхболд: Нэмэлтээр ор дэлгэ

Covid-19 халдварын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн ор хүрэлцээгүй болсон. Улмаар хүнд өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хүртэл ор олдохгүй байгааг иргэдийн зүгээс шүүмжилж байгаа юм.  Эрүүл мэндийн яамны зүгээс нэмэлтээр ор дэлгэх боломжгүйг өмнө нь мэдээлж байв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.09.18/ Эх нярайн Үндэсний төв /ЭНҮТ/-д ажиллах үеэрээ дахин боломжоороо ор нэмж ажиллахыг үүрэг болгожээ. Тус эмнэлгийн зүгээс нэмж 500 жирэмсэн эмэгтэйг хүлээн авч, тусламж үзүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.

ЭНҮТ буюу Нисэхийн 300 ортой эмнэлэгт өнөөдрийн байдлаар 1100 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 350 орчим нь жирэмсэн эмэгтэй бол 50 нь сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн байна.

Мөн 250 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тус эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд гурван мянга гаруй жирэмсэн эмэгтэйд Covid-19 халдварын эсрэг эмнэлгийн тусламж үзүүлж, 250 эхийг эсэн мэнд амаржуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж