Үүрэн телефоны 5 дахь оператор ОНДО гэрчилгээгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.20-нд нийтлэгдсэн

Үүрэн телефоны 5 дахь оператор ОНДО гэрчилгээгээ авлаа

Үүрэн телефоны 5 дахь оператор ОНДО гэрчилгээгээ авлаа

2021 он хэдий Covid-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын болоод олон улсын эдийн засагт томоохон шалгуур тавьж байгаа ч, манай улсын хувьд олон салбарын 100-н жилийн ой тохиосон тэмдэглэлт жил болж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн баяр дээр баяр нэмж, 15 жилийн дараа Монгол Улсад үүрэн телефоны хамгийн отгон буюу 5 дахь оператор мэндэлж байна. Тодруулбал, тус салбарын хамгийн том үйл ажиллагаа болох “Digital Nation-2021” экспо дээр үүрэн телефоны 5 дахь оператор ОНДО (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) “Телефон яриа” үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригоос гардан авлаа.

ОНДО (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) уламжлал, шинэчлэл хоёрыг хослуулан урагш хөгжих хөгжлийн босгон дээр Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг дэмжин харилцаа холбооны технологийг бусад салбарын техник технологи, хиймэл оюун ухаантай хослуулан хэрэглэгчиддээ хамгийн бага зардлаар хамгийн хямд, хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр ханцуй шамлан ажилдаа орсон байна.

ОНДО-гийн баг хамт олон интернэтийн хангамж хамгийн бага байдаг захын дүүргүүдээс эхлэн сүлжээгээ нэвтрүүлж, аль хэдийн хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргээд байгаа бөгөөд энэ жилдээ багтаан Улаанбаатар хотыг бүхэлд нь сүлжээндээ хамруулахаар бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгааг ОНДО-гийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал тус үйл явдлын үеэр дурдлаа. Хүртээмж гэдэг нь сүлжээг нэмэхээс гадна хэрэглэгчдэд очих өртөг буурах нь хамгийн том нөлөө юм. Одоогийн байдлаар 174 мянган өрх сүлжээнд холбогдсон байгаа ч, зах зээл дээр байгаа үнэ хүртээмжийн гол тушаа болж буйг ОНДО олж харж байна. ОНДО-гийн залуусын зорилго том, хийх ажил их, явах зам урт байгаа. Тэд харилцаа холбооны салбарт дэвшилтэт орчин үеийн технологи ашиглан Монголынхоо хэрэглэгчдэд дараа үеийн өндөр хурдны хөдөлгөөнт интернэт буюу 5G технологийг удахгүй танилцуулахаар туршилтын ажиллагааг хийж байгаа ба цаашлаад эх орныхоо бусад салбарт болон олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох том зорилготойгоор ажиллаж байна.

ОНДО-гийн залуусын зорилго хэрэгжиж эхлэх цагт Монгол Улс хэрэглэгч орон биш бүтээгч орон болох цаг тун ойрхон байна. Манайд аливаа бизнесийн ард хэн байгаа бол гэх ажиг сэжиг их байдаг. Тэгвэл ОНДО-гийн ард хэн нэгэн эрх мэдэлтэн ч юм уу, нөлөө бүхий этгээдүүд байхгүй. Технологи, инновацын салбарын залуусын л нэгдэл юм. Стартап гарааны бизнес эрхлэгч залуус томоохон корпорациудын хийдэг бизнес рүү өөрсдийн бүтээсэн технологиороо хөл тавин, орж буй нь хамгийн чухал үйл явдал юм. Түүнчлэн Засгийн газрын Алсын хараатай уялдаж байгааг дахин тодотгоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж