Nomadic Masters: "Blackpink"-ийн эсрэг "Backpain"

Хуучирсан мэдээ: 2021.09.18-нд нийтлэгдсэн

Nomadic Masters: "Blackpink"-ийн эсрэг "Backpain"

"Nomadic masters" арга хэмжээний хоёр дахь өнөөдөр/2021.09.18/ үргэлжлэн явагдаж байгаа билээ. Тэгвэл энэхүү арга хэмжээний хоёр дахь өдрийн хөтөлбөрийн талаар та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулья.

"Nomadic Masters" арга хэмжээний хоёр дахь өдөр эмэгтэй "dota2" төрлийн финалийн тоглолтоор эхлэх хуваарьтай. Энэхүү финалд "4DAGANG" болон "Mireska" багууд үлдээд байгаа бөгөөд Монголд анх удаа эмэгтэй дотагийн тэмцээн болж байгаа нь "Nomadic Masters". Мэдээж энэ тоглолтод ялсан баг нь удахгүй Сингапур улсад зохион байгуулагдах "Global Esports Gaming" тэмцээнд оролцох эрхийг авахаараа онцлог.

Энэхүү тоглолт өндөрлөж аваргаа тодруулсаны дараа өнөөдрийн оргил үйл ажиллагаа болох "celebrity match dota2" тэмцээн явагдах юм. Уг тэмцээнд Монголын олны танил эрхмүүд урилгаар ирэн хоорондоо "dota2"-ийн төрлөөр өрсөлдөх бөгөөд "AM-C", "Gremix", "Mol Ganaa", "Комедиан Содо"о гэх мэт одууд оролцохоор байгаа билээ.

Тоглолт 15:00 минутанд эхлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж хүлээн авна уу.

Ийнхүү "Celebrity Match" явагдсаны дараагаар өнөөдрийн сүүлийн тоглолт буюу "Mongolian National Championship dota2" тэмцээний "lower bracket final" явагдана. "Lower bracket final"-д "Kobolds" болон "ARAR" багууд шалгарч үлдээд байгаа бөгөөд аль хожсон нь маргаашийн гранд финалийн эрхийг авах учир ямар тоглолт гарах нь ойлгомжтой биз ээ.

Хоёр баг өмнө нь хоорондоо нэг ч удаа таарж үзээгүй бөгөөд анхны тоглолт нь "Nomadic Masters" арга хэмжээн дээр болох юм. "Kobolds" багийн хувьд хэдий өчигдөр "Lilgun" багт хожигдсон хэдий ч өнөөдөр "ARAR" багтай тоглоход энэ нь давуу тал болох болов уу. Учир нь манай дотагийн тамирчид өмнө нь "lan"-гийн тоглолтод нэг ч орж үзээгүй бөгөөд хэр хэцүү болохыг гэдгийг өчигдрийн тоглолтуудаас харсан байх. Энэхүү сонирхолтой тоглолт өнөө орой 18:30 минутанд явагдах хуваарьтай байгаа юм.

Nomadic Masters арга хэмжээ нь хүүхдийн парк дээр явагдаж байгаа бөгөөд үнийн хувьд өдрийн 20’000 төгрөг,  гурван өдрөөр багцалж авбал 50’000 төгрөг болж хямдарчээ.

М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж