Nomadic Masters – эхний өдөр юу болов?

Хуучирсан мэдээ: 2021.09.18-нд нийтлэгдсэн

Nomadic Masters – эхний өдөр юу болов?

Гурван өдрийн турш үргэлжлэх "Nomadic Masters" арга хэмжээний эхний өдөр буюу өчигдөр/2021.09.17/ тун амжилттай болж, өндөрлөлөө. Эхний өдрийн нээлт "Efootball"-ийн төрлөөр эхлэх хуваарьтай байсан хэдий ч бага зэргийн текникийн саатал гарч тоглолт цуцлагдсан билээ. Ийнхүү эхний өдрийн нээлт "Valorant"-ийн гранд финалаар эхэлсэн бөгөөд "Shugden business" болон "Trinity" багуудын гал гарсан гайхалтай тоглолтыг бид хүлээн авсан юм. Эцэст нь тоглолтын үр дүн "Shugden Business" багийн талд байж "Mongolian National Championship Valorant" тэмцээний аваргаар тодорлоо. Ингэснээр тэд удахгүй Сингапур улсад зохион байгуулах "Global Esports Gaming" тэмцээнд оролцох боломжтой болж байгаа юм.

"Valorant" тоглоомын хувьд Монголд орж ирээд удаагүй бөгөөд хамгийн анхны тэмцээн нь энэхүү "Nomadic Masters" байлаа.

Ийнхүү Valorant тэмцээн дууссаны дараагаар эхний өдрийн оргил тоглолт болох "Mongolian National Championship Dota2" тэмцээний "upper bracket final" буюу "Lilgun" болон "Kobolds" багуудын тоглолт эхэлсэн юм.

Энэ удаа "Kobolds" багийг олон хүмүүс маш сайн өрсөлдөөн үзүүлэх болов уу гэж таамаглаж байсан ч "Lilgun" баг сайн байгаагаа ахин баталж 2-0-ын харьцаатай ядах юмгүй буулгаж авлаа. Ингэснээр "Lilgun" баг гранд финалд шалгарч удахгүй Сингапур улсад зохион байгуулагдах "Global Esports Gaming" тэмцээний эрхийг авахад ердөө ганцхан хожил үлдлээ.

Харин "Kobolds" багийн хувьд өнөөдөр "lower bracket final"-д "ARAR" багтай тоглохоор болно. Хэрэв хожиж чадвал финалд шалгарч "Lilgun" багийн өөдөөс ахин хариугаа авах боломжтой болох юм. Уг тоглолт өнөөдөр орой 18:30 минутанд эхлэх хуваарьтай байгаа билээ.

"Nomadic Masters" арга хэмжээ нь хүүхдийн парк дээр явагдаж байгаа бөгөөд үнийн хувьд өдрийн 20’000 төгрөг,  гурван өдрөөр багцалж авбал 50’000 төгрөг болж хямдарчээ.

М.Пүрэвдорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж