Х.Бат-Ялалт А.Отгонбаатар нар маргалдав

Хуучирсан мэдээ: 2021.09.18-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалт А.Отгонбаатар нар маргалдав

Х.Бат-Ялалт А.Отгонбаатар нар маргалдав

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль ирэх ирэх аравдугаар сарын 10-нд болно. Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/  УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд зургаан нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан. Энэ дагуу нэр дэвшигчид СЕХ-оос дөнгөж сая /2021.09.18/үнэмлэхээ гардаж авлаа.

Энэ үеэр зарим нэр дэвшигчид хоорондоо маргаж, нэгнийхээ биед халджээ. Тодруулбал, “Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын  тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтад  "Өнгөрсөн сонгуулиар У.Хүрэлсүхийг дэмжинэ гээд талбай дээр туг намируулаад гүйж байсан биз дээ. Чи нэр дэвшихгүй” гэж хэлээд маргалдав.

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт  өнгөрсөн зургадугаар сарын 4-нд  “Би 2004 оноос нийгэмд шударга ёс тогтоохын төлөө дуу хоолойгоо хүргэж ирсэн.  Анх талбай дээр Үндсэн хуулиа бариад шударга нийгэм, шүүхийн төлөө үг хэлж байсан. Бид өнөөдөр нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэх цаг болсон. Эх орны төлөө, эв нэгдлийн төлөө нийт 70 гаруй төрийн бус байгууллага нэгдсэн байгаа. Иймд шударга нийгэм, ард түмний эв нэгдлийн төлөө МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Олон нам, эсвэл төрийн бус байгууллагууд өөр өөр үзэл бодолтой, чиг үүрэг нь өөр ч эх орон, шударга ёсны төлөө нэгддэг байх ёстой. Үндсэн хууль, эх орноо хөгжүүлэхийн төлөө нэгдэх учиртай” талаар мэдэгдэж байв.

А.Отгонбаатарын хувьд хөхөө өвлийн хүйтэнд гэрийн халад, углааш өмсөөд Засгийн газрын сайд нараас огцрохыг шаардан, Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж явсан.  Жагсаалын дараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр ажиллахаар болж, төд удалгүй хэдхэн хоногийн дараа үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан юм.

Харин хуульч Х.Бат-Ялалт  2020 оны УИХ-ын сонгуульд Сахигтун Үндсэн хуулийн 19 эвслээс дээрх 28 дугаар тойрогт нэр дэвшиж байв. Гэвч сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Учир нь Х.Бат-Ялалт  УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдов. Шүүх хуралдаанд Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас цагдан хорих арга хэмжээг авсан байдаг. Улмаар 2020 оны долдугаар сарын 24-нд шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож түүний  хоригдсон  65 хоногийг мөнгөн дүнгээр дүйцүүлэн хасч тооцон,  2.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж