Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2893 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Үүнд,
- 1411 нь нийслэл хотод,
- 1482 нь орон нутагт бүртгэгджээ.
Энэ хугацаанд 5392 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол халдварын улмаас 20-80 насны 13 хүн нас баржээ. Архаг хууч өвчин нь Covid-19 халдвартай хавсарсан 11, хоёр хүн Covid-19 халдварын улмаас нас барсан байна. Өнөөдрийн байдлаар 21497 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12755, хүндэвтэр 6476, хүнд 1911, нэн хүнд 355 хүн байна.
Холбоотой мэдээ