37 жилийн өмнө япон сурагчдын урсгасан лонхтой захиа олджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.18-нд нийтлэгдсэн

37 жилийн өмнө япон сурагчдын урсгасан лонхтой захиа олджээ

37 жилийн өмнө япон сурагчдын урсгасан лонхтой захиа олджээ

Хавай арлын есөн настай охин 1984 оноос ирсэн лонхтой захиа олжээ. Японы нэгэн ахлах сургуулийн туршилтын нэг хэсэг болсон энэ захиа 37 жилийн турш далайд хөвөн тэнэж явсны эцэст олдож байгаа нь энэ аж.

Лонхноос гарч ирсэн захиа “Тэнгисийн судалгаа” гэх гарчигтай, Японы баруун нутгийн Мияажима арлын нэгэн ахлах сургуулийн сурагчид бичжээ. Захиан дээрх огноо 1984 оны долдугаар сар. Мөн дээрээ “Энэ лонхыг олсон хэн нэгэн заавал Чоши ахлах сургуульд хандан буцааж өгнө үү!” гэж бичсэн байна.

Лонхтой захиаг олсон есөн настай Абби Грахам охин тэр өдөр Хилло хотын ойролцоо гэр бүлээрээ далайн эргээр зугаалж явжээ.

Харин Чоши ахлах сургууль хэвлэлийн бага хурал зохион байгуулж, судалгааныхаа тухай мэдээлэл өгсөн байна. Тэдний хэлснээр сургууль 1984 онд 450, 1985 онд дахин 300 лонх захиа далайд урсгасан гэнэ. Түүнээс хойш нийт 51 захиа эргэн ирсэн хэдий ч энэ удаагийнх нь 2002 оноос хойш олдож буй анхных нь юм байна.

Өмнө нь Чоши ахлах сургуулийн лонхтой захианууд Вашингтон мажид, Канадад, Филиппинд, Номхон далайн Маршаллын арлууд дээр олдож байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж