АНУ-ын агаарын цохилтод 7 хүүхэд, 3 иргэн өртсөн гэдгээ хүлээв | News.MN

АНУ-ын агаарын цохилтод 7 хүүхэд, 3 иргэн өртсөн гэдгээ хүлээв

АНУ-ын агаарын цохилтод 7 хүүхэд, 3 иргэн өртсөн гэдгээ хүлээв

АНУ-ын агаарын цохилтод 7 хүүхэд, 3 иргэн өртсөн гэдгээ хүлээв

Афганистаны нийслэл Кабул хотыг өнгөрсөн сарын 15-нд талибууд эзэлснээс хойш АНУ дипломат ажилчид болон энгийн иргэдээ татаж авахаар яаравчилсан билээ. Гэтэл АНУ-ын иргэдээс илүү талибуудын удирдлагад орохыг хүсээгүй афган дүрвэгчдээр онгоцны буудал дүүрч, олон хоногийн турш эмх замбараагүй байдал үргэлжилсэн. Ялангуяа наймдугаар сарын 26-нд Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч нар нисэх буудлын ойролцоо халдаж АНУ-ын 13 цэрэг, 170 афган иргэнийг хөнөөсөн юм. Харин хариуд нь наймдугаар сарын 29-нд АНУ Кабул хотын орон сууцны хэсгийг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр бөмбөгдөж, Исламын улс бүлэглэлийн халдлага зохион байгуулагч, төлөвлөгч хоёр гишүүнийг устгалаа гэж мэдэгдсэн.

Холбоотой мэдээ

АНУ-ын агаарын цохилт нэг ч алан хядагч устгаагүй гэв

АНУ-ын агаарын цохилт нэг ч алан хядагч устгаагүй гэв

Гэвч удалгүй тус агаарын цохилтод хоёр алан хядагч нас барсан гэдэг нь худал болж, харин ч гэм зэмгүй ардын долоон бага насны хүүхэд амиа алдсан нь илрэв. Харин АНУ-ын зүгээс агаарын цохилтод ямар ч байсан нэг алан хядагчийг устгасан байх ёстой гэж гүрийсээр байв. Тэгтэл хэд хоногийн дараа АНУ-ын хэлээд байсан нэг алан хядагч нь үнэндээ хөршүүддээ ус авчирч байсан, АНУ-ын тусламжийн байгууллагын ажилтан афган иргэн байсан нь тодорхой болжээ. Тиймээс хэдэн долоо хоног гүрийсний эцэст АНУ-ын цэргийн төв штаб дээрх цохилтыг алдаа байсан, нэг ч алан хядагч устгаагүй, эсрэгээр 10 энгийн иргэн, тэр дунд долоон бага насны хүүхэд хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрлөө.

Тухайлбал, АНУ-ын тэнгисийн цэргийн генерал Кеннет МакКензи “Кабулд хийсэн агаарын цохилт алдаа байсан. Цохилтод арван энгийн иргэн, тэр дунд долоон ч бага насны хүүхэд өртөж эмгэнэлтэйгээр амь насаа алджээ. Агаарын цохилтыг дахин том халдлага болохоос сэргийлнэ гэж үзсэнээ зохион байгуулсан юм. Гэтэл алдаатай тооцож үзсэн байжээ. Тиймээс бид гүнээ харамсч, хүлцэл өчиж байна. Цохилтод өртөж нас барсан хүмүүсийн гэр бүлд нөхөн төлбөр төлөх болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-18 193.189.100.202

!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-18 66.181.187.221

Аймшигтай алан хядагчыг яг таг устгалаа !! гээл сүр жавхлантай мэдэгдээд байсан чинь ийм юм болж таарсан уу??!! Америк ч лойж гүйцэж бн аа!! Хэдэн таавчиктай эрчүүдтэй 20 жил аав ээж бөмбөгнөөс эхлээд өөрт байгаа хамаг шилдэг гэсэн зэв сэгээ хэрэглэж 800 мянган цэрэгээр дайтаад ялагдахын муугаар ялагдаад бүх хүнд зэв сэгээ олзруулаад арай гэж зугтаж гарах дээрээ тулах ч гэж! Ачааны маяти машины тэвш дүүрэх шахуу бэлэн 100 -н доллараа хаяад гарсан байдаг юм даа! Яагад ийм арчаагүй болчдог юмб??

Avatar

Amar 2021-09-18 192.82.71.42

Аан ийм шоу хийгээд л мэдээллийн хэрэгслүүдээрээ бөмбөгддөг байх нь ээ

Avatar

Зочин 2021-09-18 66.181.161.104

АНУ-ыг тооноос гаргах хэрэггүй л болов уу. Бүх талаараа дэлхийд толгой өндөр хэвээрээ байгаа шүү. Бид дуугай хараад суусан нь дээр байхшүү. ОХУ хэзээнээс бодлого нь тодорхой. Одоо тун хэцүү байгаа шүү. Хятад хэзээ орос дотроосоо хөдлөхийг хараад сууж байгаа. Юм болвол манайд л хэцүү болох вии дээ. Иймд бид аль алинд нь төвийг сахьсан энхийг барьсан байр суурьтай байх хэрэгтэй…

Avatar

Зочин 2021-09-18 202.21.108.29

Хоцрогдсон зэвсэглэлтэй АНУ ирээдүйн дайнд Хятадад элбэг нухуулах янзтай, Оростой үзэх тухай санаад ч хэрэггүй аядуухан холхон байж Оросоос тусламж авахаа л АНУ ын эрх баригчид бодож байсан нь дээр боллоо.

Avatar

fransiin zevsegleliin shinjeechiin dvgnelt yg iim bsan daa. 2021-09-18 64.119.23.197

fransiin neg sudlaach yg ingej dvgnej bsan da.ter helehdee amerikuud afganstan irak sir livid oirh dornod hvn hvch zevsegee barj bhad oros hyatad hoer chimeegui zevseglelee saijruulsan ged. orosd bol zevsegiin vildver bvgd ulsiih kompaniud negdsen bvhel bvten sistem tsogts aj vildver bol amerikiih bol hubiin kompaniud lobbi hiij ondor vnetei yamarch heregui tosold asar ih mongo avch hiideg ihenh heregui zvils gejee.hubiihan bvgd hoorondoo tosol abah gej orsoldoj vniig tengert hadaj

Avatar

Зочин 2021-09-18 66.181.165.189

Нэг ч америк цэрэг монгол хүнийг аллаа гэж сонсоогүй. Харин хоёр хөршийн цэргүүд биднийг хядаж байсныг түүх гэрчилнэ. АНУ бусдын газар нутгийг булааж өөрийн болгосон жишээг орчин үеийн түүхээс олохгүй.

Avatar

Зочин 2021-09-18 192.82.70.93

АНУ улс Мексикээс Техасыг эзлэн түрэмгийлсэн шүү дээ.

Avatar

Яана даа 2021-09-18 64.119.25.150

Үнэн шүү. Нэг ч нутаг америкийнх болоогүй. харин эсэргээрээ орос улсын нутаг тэлж байгаа шүү. Алдаа гаргаад уучлалт гуйж байгаа нь болоо доо. Бусад хэзээж тэгэхгүй ээ

Avatar

Зочин 2021-09-18 202.179.27.43

Халхын голын тулаанд монгол цэргүүдийг оросын онгоцнууд нисч ирээд будаа болгочихоод явсан байдаг. Худлаа үхэж хэвтэхгүй бол буудахаа зогсоохгүй байсан гэдэг.

Avatar

Zochin 2021-09-18 66.181.179.230

niseh buudal deer alagdsan 170 afgani dund amerik tsergiin zambraagui buudlaagaas nas barsan olon hun bsan n notlogdson bsan

Avatar

/*-*/ 2021-09-18 49.0.142.18

Худлаа, наад чинь тeppopист Талибан бүлэглэлийн талын улаан Xятадын суртал ухуулга

Avatar

Зочин 2021-09-18 103.26.193.181

ДОР НЭГ НӨХӨР СОЛИОРЧЭЭ. АНУ АРДЧИЛСАН УЛС ТУЛ АФГАН ХҮҮХҮҮДИЙГ ААЛАЖ БОЛНО ГЭЖ. ГЭХДЭЭ АНУ ҮНЭНЭЭ ХҮЛЭЭСЭН БАЙНА. Тэр чинь сайн чанар шүү.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-09-18 202.9.46.237

Америкийг муулаад кимийг магтаад байх хэрэггүй шүү түүгээр яваа зовлонг өөр дэээрээ дуудна гэж л үүнийг хэлдэг юм Америк бол сүпер гүрэн ардчилалын өлгий америк хаана байна тэнд ардчилал тай бас иргэд сайхан амьдарч байна орос хятадын золиос болж хойд солоносууд зовж байна америк манай тусгаар тогтнолын хамгийн том баталгаа шүү тйимээс Америкт хүндэтгэдтэй хандах ёстой

Avatar

Зочин 2021-09-18 124.158.68.105

манайх монголчуудын орон, чи тэр АНУ-руугаа зайлаачээ, энд юу хийгээд байдаг юм бэ

Avatar

Үхэр 2021-09-18 64.119.26.149

Оросруу эсвэл хужааруугаа зайл чи

Avatar

Зочин 2021-09-18 124.158.68.105

би монголдоо байна, би альныг нь ч муулаагүй, альныг нь ч дэмжээгүй, барьцах бол наад тураалтай тархиа эхлээд ажиллуул даа

Avatar

Зочин 2021-09-18 64.119.23.197

yg vnen shuu. hudalaa ardchilsan vzelt bolj dvree nuusan hurliizuud olshirjee dee..

2 0
Avatar

Зочин 2021-09-18 64.119.25.150

Чиний тархи жинхэн тураал байна

0 0
Avatar

Зочин 2021-09-18 203.91.115.51

АНУ манай зэсийг хятадад зараад нэг ч төг ногдол ашиг болгож МУ-д өгөхгүй байх нөхцлийг Риотинтод бүрдүүллээ. Байгаа баялгийг маань цөлмөж байхтай эвлэрээгүй хэдэн нөхрийг дарамталдаг бодлого бас байна. Ирак, Сирийн нефть тэд ингэж авдаг юм билээ, Хойч үеийн маань заяа ийм байх ёстой юу?

Avatar

Зочин 2021-09-18 64.119.25.150

Хаха жинхэн үхэр монгол гэж чамайг хэлнэ Мал минь. РИО ТИНТИНТО америк биш. Манайх чөлөөт зах зээлд орох боломжыг Америк биш 2 хөрш шийддэг юм. Наад тураалтай тархи тэжээ малаа

Avatar

Зочин 2021-09-18 66.181.161.104

АНУ-ыг муулсан мэдээг түүж монголын уншигчдад түгээх гэж оролдох ямар зорилготой юм бэ танай сайт? Тэгвэл та нар ОХУ 2015 оноос хойш Сирид цэргийн бааз байгуулан байлдааны ажиллагаа явуулсан жимлүүдэд энгийн. хэдэн иргэн ОХУ-ын "андуурсан" бөмбөгөдөлтөд өртөж амь үрэгдсэнийг сонирхож үзсэн үү? Ганцхан жишээ: 2015 оны 9-р сараас хойш ОХУ-ын онгоцнууд Сирийн эмнэлгүүдийг 266 удаа бөмбөгдөхөд 916 эмнэлгийн ажилтнууд амь үрэгджээ! https://en.wikipedia.org/wiki/Russian_military_intervention_in_the_S

Avatar

Зочин 2021-09-18 124.158.68.105

бүх сайтуудаар АНУ-г л дэмждэг шд, тэгээд АНУ-ын талаар мэдээ гарахад чи монголоо хамгаалах биш АНУ-г хамгаалаад байдаг нь бас ямар учиртай юм бэ

Avatar

amerikiin bombog tiim energui aldag gej uu dee. 2021-09-18 64.119.23.197

hervee orosuud siriig abaraagui bol odiid amerikuud siriig samaraad haysan bgaa daa. hen siriin teoristuud zevseg mongo sanhvv ohj bailaa daa amerikuud ch dee. hen siriig irakiig liviig afganstaniifg bombogdoj blaa daa. orosiih bolohoor aimaar aldag amerikiin bombog tiim energui aldag gej uu de.oirh dornod afganstan heden say hvn amerikiin bombogdoltond vhlee dee. ulam l orosiihoos hedenarvan dahin ih shuu..

Avatar

Зочин 2021-09-18 64.119.25.150

Аварсан уу алсан уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж