АНУ-ын агаарын цохилтод 7 хүүхэд, 3 иргэн өртсөн гэдгээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2021.09.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын агаарын цохилтод 7 хүүхэд, 3 иргэн өртсөн гэдгээ хүлээв

АНУ-ын агаарын цохилтод 7 хүүхэд, 3 иргэн өртсөн гэдгээ хүлээв

Афганистаны нийслэл Кабул хотыг өнгөрсөн сарын 15-нд талибууд эзэлснээс хойш АНУ дипломат ажилчид болон энгийн иргэдээ татаж авахаар яаравчилсан билээ. Гэтэл АНУ-ын иргэдээс илүү талибуудын удирдлагад орохыг хүсээгүй афган дүрвэгчдээр онгоцны буудал дүүрч, олон хоногийн турш эмх замбараагүй байдал үргэлжилсэн. Ялангуяа наймдугаар сарын 26-нд Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч нар нисэх буудлын ойролцоо халдаж АНУ-ын 13 цэрэг, 170 афган иргэнийг хөнөөсөн юм. Харин хариуд нь наймдугаар сарын 29-нд АНУ Кабул хотын орон сууцны хэсгийг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр бөмбөгдөж, Исламын улс бүлэглэлийн халдлага зохион байгуулагч, төлөвлөгч хоёр гишүүнийг устгалаа гэж мэдэгдсэн.

Холбоотой мэдээ

АНУ-ын агаарын цохилт нэг ч алан хядагч устгаагүй гэв

АНУ-ын агаарын цохилт нэг ч алан хядагч устгаагүй гэв

Гэвч удалгүй тус агаарын цохилтод хоёр алан хядагч нас барсан гэдэг нь худал болж, харин ч гэм зэмгүй ардын долоон бага насны хүүхэд амиа алдсан нь илрэв. Харин АНУ-ын зүгээс агаарын цохилтод ямар ч байсан нэг алан хядагчийг устгасан байх ёстой гэж гүрийсээр байв. Тэгтэл хэд хоногийн дараа АНУ-ын хэлээд байсан нэг алан хядагч нь үнэндээ хөршүүддээ ус авчирч байсан, АНУ-ын тусламжийн байгууллагын ажилтан афган иргэн байсан нь тодорхой болжээ. Тиймээс хэдэн долоо хоног гүрийсний эцэст АНУ-ын цэргийн төв штаб дээрх цохилтыг алдаа байсан, нэг ч алан хядагч устгаагүй, эсрэгээр 10 энгийн иргэн, тэр дунд долоон бага насны хүүхэд хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрлөө.

Тухайлбал, АНУ-ын тэнгисийн цэргийн генерал Кеннет МакКензи “Кабулд хийсэн агаарын цохилт алдаа байсан. Цохилтод арван энгийн иргэн, тэр дунд долоон ч бага насны хүүхэд өртөж эмгэнэлтэйгээр амь насаа алджээ. Агаарын цохилтыг дахин том халдлага болохоос сэргийлнэ гэж үзсэнээ зохион байгуулсан юм. Гэтэл алдаатай тооцож үзсэн байжээ. Тиймээс бид гүнээ харамсч, хүлцэл өчиж байна. Цохилтод өртөж нас барсан хүмүүсийн гэр бүлд нөхөн төлбөр төлөх болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж