Сонгогчийн нэрийн жагсаалтад байгаа эсэхээ ингэж шалгана

Хуучирсан мэдээ: 2021.09.18-нд нийтлэгдсэн

Сонгогчийн нэрийн жагсаалтад байгаа эсэхээ ингэж шалгана

Сонгогчийн нэрийн жагсаалтад байгаа эсэхээ ингэж шалгана

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно.  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна” гэж заасан.

Тиймээс иргэд election.burtgel.gov.mn холбоосоор нэвтэрч өөрийн санал өгөх тойргоо сонгон, регистрийн дугаараа оруулж өөрт холбогдох мэдээллээ шалган баталгаажуулна. Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах утас 1800-1890 болон Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7722-1890, Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 7056-2079 дугаарт тус, тус холбогдож мэдээлэл авах боломжтой. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж