Засгийн газрын өр 27.1 их наяд төгрөгт хүрэв | News.MN

Засгийн газрын өр 27.1 их наяд төгрөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2021.09.18-нд нийтлэгдсэн

Засгийн газрын өр 27.1 их наяд төгрөгт хүрэв

Засгийн газрын өр 27.1 их наяд төгрөгт хүрэв

Засгийн газрын нийт өр оны эхний хагас жилд 4.5 хувиар өсч, 27.1 их наяд төгрөг болсон байна. Нийт өрийн хэмжээ өсөхөд гадаад өр өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн нь нөлөөлжээ. Харин дотоод өр болон Засгийн газрын өрийн баталгаа мөн Барих-Шилжүүлэх концесс аль аль нь буурсан байна. Засгийн газрын нийт өрийн дийлэнх хэсэг буюу 89.8 хувийг нь гадаад өр эзэлж байгаа аж. Оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын гадаад өр 24.3 их наяд төгрөг хүрсэн байна.

Улсын хэмжээнд гадаад өр 33 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс долоон хувиар өсөөд байгаа юм. Үүнээс 36.4 хувь буюу 12 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг байна.

Тайлант хугацаанд Засгийн газар үндсэн төлбөрт 893.0 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 342.8 тэрбум төгрөг төлжээ.

Ерөнхийдөө ирэх оны эцэс хүртэл төлөгдөх томоохон гадаад валютын өр төлбөр байхгүй байгаа ч Засгийн газар 2022 оны арванхоёрчёдугаар сард төлөгдөх “Чингис”, 2023 онд төлөгдөх “Гэрэгэ” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлж, нэг тэрбум ам.долларын “Century” бондыг гаргаад байна. Энэхүү бондыг гаргаснаар ирэх жилүүдэд төлөгдөх байсан өндөр хүүтэй бондуудыг бага хүүтэй бондоор сольж, эргэн төлөх хугацааг хойшлуулсан гэж Сангийн яам мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-09-18 49.0.142.18

Танай нам засгийн чинь өр л нэмэгдсэн тухай мэдээ байна, тэр Хотгор шанагын Ганнам стайл хулгайч хаана байна?

Avatar

Зочин 2021-09-18 202.9.47.54

Энэ 3сая хүнд 200мянга гарсан төрийн албан хаагчийг татвар төлөгчдийн мөнгө өр зээлээр тэжээгээд популизм хийж хүүхдийн эхчүүдийн гээд тэтгэмжээр угжаад байхаар ийм өртэй байх нь аргагүй
Төрийн албаа цомхон чадварлаг шудрага албан хаагчаар бүрдүүлж
Цэрэг армийг бүр мөсөн татан буулгаж ажилгүй авилгачин архичин цагдаагийнхаа орон тоог 50 хувь цомхотгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-09-18 5.183.209.217

>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-18 66.181.161.104

Гадаад өрийн хэмжээ манайх шиг улсад хэтэрсэн хэмжээ. Казахстаны нэг хүн бүр хоёр мянган доллар, манайх хүн бүр хоёр зуун мянган доллар, дээдэсүүд маань юу гэж болгоох юм болдоо…

Avatar

Зочин 2021-09-18 66.181.160.126

үхсэний дээдэс байдаг юм. өмхий хятдын тавиул хулгайчууд л төрийн дээр гарчихсан туйлж байнадаг. хийсэн бүтсэн нэг юм байхгүй битүү порпогандаа цацаж хулгай хийж байгаа.

Avatar

/*-*/ 2021-09-18 49.0.142.18

Түүхээ унш. Казахстан чинь хүн амын 40 хувь нь Орос, тэгэхлээр Оросуудын тоглоомын улс шүү дээ. Монгол бол Сталины, Коминтерний шоглоомын улс

Avatar

Зочин 2021-09-18 192.82.76.81

ӨӨрсдийгөө идэх уухаа бодож өр тавьсан бол хэрэг хугацаа хуучрахгүй авч хэлэлцэж таарна

Avatar

Зочин 2021-09-18 64.119.21.214

нянбаатар гэж сайд өр нэмэхгүй барагдуулж байгаа АН ынхан өр тавьж байна гээд шаагаад байсан нэг тэрэгны хоёр дугуйнууд байждээ

Avatar

Зочин 2021-09-18 192.82.73.105

Одоогийн засгийн газар ,АН-ын төр барьж байх үеийнх шиг гадаадын их өр тавиагүй, улсын өр зээлийн байдлыг нийтэд байнга мэдээлсээр ирсэн. Зарим нөхөд үүнийг мэдсээр байж, зориуд гуйвуулж, үүссэн өрийг одоогийн төр засагт тохохыг хичээж, гүжир гүтгэлэг явуулж байна.Хүүнд маш их мөнгө төлж,өндөр хүүтэй зээлээс нилээдийг хороосон .Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор сольсон.Манай ардчилагчид, эдийн засгийг сүйрүүлэх, өр зээлэнд унагах, амьдралын төвшинг бууруулж, бусдыг гөрдөж гүжирдэгчид.

Avatar

МАНчингуудын сонголт шүүдээ 2021-09-18 150.129.143.193

дээр нь монгол банкны өр нэмэгдэнэ. МАНай өр төлж байгаа гэж порпогандаа цацаж асар их хулгай хийж өрийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн байгаа. энэ дээр нэмээд нүүрс алт зэсийн өсөлтөөс орж ирсэн 40-50 их наяд нэмэгдэнэ. мөн татвар шимтгэл нэмсэн мөнгө гээд маш их мөнгөөр хүрэлсүгийн хулгайчууд туйлж байгаа. энэ их өрийг одоо хэн төлөх вэ, яаж төлөх вэ. яг таджикстаны араас явж байгаа. ийм л юм хийж байгаа өмхий хятадын тавиулууд

Avatar

Зочин 2021-09-18 64.119.20.145

Ирээдүйд дааж давшгүй өр төлөхөө тэд бодсонгүй зөвхөн өөрт унах ашигаа харж өр тавьсаар л байх юм арчаагүй шуналтангууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж