Тойм: Нэг хэсэг нь зовж, нөгөө хэсэг нь зоолж байна | News.MN

Тойм: Нэг хэсэг нь зовж, нөгөө хэсэг нь зоолж байна

Тойм: Нэг хэсэг нь зовж, нөгөө хэсэг нь зоолж байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.


ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТ ЭМИЙН САНГУУДАД ЭЛБЭГ БАЙНА

Улирал солигдож, томуугийн дэгдэлт  цар тахалтай хавсрах болов. Өрхийн эмнэлэг, шинжилгээний цэг ачааллаа дийлэхгүй болсон тул түргэвчилсэн тест эрэлттэй байна. Эмийн сангуудаар орвол  шүлсний болон хамар залгиурын гэсэн хоёр төрлийн түргэвчилсэн тест худалдаалж байгаа юм.

Дунджаар 16-20 мянган төгрөгийн үнэтэй байна.

Халдвар авсан хүний тоо  нэмэгдэхийн хэрээр  ханиадыг Covid-19-тэй андуурсан иргэд айж түгших болжээ. Гэхдээ эм зүйч нар түргэвчилсэн тест, эмчилгээний эмийг хэн дуртайд нь өгдөггүй аж. Ойрын хавьтал болон эмнэл зүйн шинж тэмдэгээс нь шалтгаалж байгааг эм зүйч нар хэлж байгаа юм. Орон сууцны дунд байрлах “Хүслэн” эмийн сангаар орвол хүн багатай ч сүүлийн үед түргэвчилсэн тестийн эрэлт ихэсч, гүйлгээтэй болсныг хэлж байв.

Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.

ДОТУУР БАЙРАНД ХАЛДВАР ГАРЧ БАЙНА

МСҮТ, коллеж, их дээд сургуулийн танхимын сургалт эхэлж, жил гаруй нам гүм байсан их хотод оюутан залуус хөл хөдөлгөөн нэмэв. Орон нутгийн оюутнуудын хувьд хаана амьдрах нь том асуудал дагуулдаг. Намар түрээсийн байрны үнэ тэнгэрт хаддаг.

“Оюутны өргөө”-г тойроод АШУҮИС, МУБИС, Хүмүүнлэгийн их сургуулийн дотуур байрууд байрладаг. Дотуур байрнуудын үүдэнд бүртгүүлэхээр оюутнууд уртаас урт дугаар үүсгэжээ. Архаг оюутнууд аль хэдийнэ ирээд өрөө тасалгаагаа цэвэрлэж, тохижсон харагдана. Харин бүртгүүлэхээр зогсч буй оюутнуудыг ажвал ихэнхи нь "шинэков"-ууд.  Нэгдүгээр курсын тэдэнд дээд курсын нутгийн ах эгч нар нь заавар зөвөлгөө өгч, хамт нэг өрөөнд орохыг санал болгоно. Байрны сүүдэрт хүүхдийнхээ ачаа тээшийг хараад сууж буй эцэг, эхчүүд хоорондоо элдвийг хүүрнэх. “Хоёр хүний өрөөнд орчоосой”, “Ямар хүүхдүүдтэй хамт ордог бол доо”, "Засвартай өрөөнд нь амьдраасай" гэхчлэн тэд хүүхдийнхээ төлөө сэтгэл зовнино.

Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.

ТАНСАГ ХАУСААР Ч ҮНЭЛЭХГҮЙ ХӨРӨНГИЙГ ХАШААНДАА БИЙ БОЛГОСОН АЙЛ

Өнгө, өнгийн цэцэгс алагласан талбайд мод, бут тариалж, өрхийн хэрэгцээгээ хангах хүнс ногоо тариалан гэр хороололд тав тухтай сайхан амьдарч буй айл өрх цөөнгүй. Тэдний нэг болох хөдөлмөрч гэр бүлийн төлөөлөл Ж.Тогоонтөмөрийнд очиж, амьдарч буй орчноо хэрхэн тав тухтай болгож буй талаар сурвалжиллаа.

Хашаагаа 10 гаруй жил тохижуулж байгаа тэдний хаалгаар нь ороход л цэвэр цэмцгэр орчин угтав. Нохой хуцаж, борооны дараа чийгэнд цэцэгс болон модны үнэр үнэртэнэ.  Ж.Тогоонтөмөрийнх хашаандаа олон төрлийн модот ургамал, цэцэг, жимс зэргийг тарьжээ.

Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу,

МАШИН АЧИХАД ТАВАН МИНУТ ХАНГАЛТТАЙ

Авто зогсоолын хүрэлцээгүй байгаа тул нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм болсон. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд тавиад яаруу сандруу ажлаа амжуулна.

Түгжрэлийн бууруулах үүднээс автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 14  ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог” бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг аж.

Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.

НЭГ ХЭСЭГ  НЬ ЗОВЖ, НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ЗООЛЖ БАЙНА

Гурван сая хүн амтай Монгол Улс цар тахлаар өвчилсөн, нас барсан хүнийхээ тоогоор дэлхийд дээгүүрт орж байна. Эрсдэлгүй бүс гэж байхгүй, өвдөөгүй, хавьталгүй хүн гэж ч алга.  Өдөртөө хэдэн мянгаараа халдвар авч, 1000 гаруй иргэнээ цар тахлаар алджээ. Цаашдаа хэчнээн хүн өвчилж, хэчнээн хүний амиа алдахыг хэлэхэд бэрх. Учир нь, халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ор хүрэлцэхгүй болжээ. Эмнэлгийн орны хомсдолд орсон энэ үед цар тахлаар далимдуулан ашиг хонжоо хайгчид, ар өврийн танилууд ч олшров.

Н.Болор  Covid-19-өөр  хоёр дахиа өвджээ. Түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч есдүгээр сарын 3-нд халуурч эхэлснээр  дахин өвдөж, өмнөхөөс илүү хүндэрчээ. Халдварын нууц үед түргэвчилсэн шинжилгээний хариу нь сөрөг гарсан тул тайвширсан ч дахин шинжилгээгээр эерэг гарсан байна.

Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sh;pbc 2021-09-18 63.227.119.233

y

Avatar

1? 2021-09-18 63.227.119.233

X

Avatar

Зочин 2021-09-18 216.200.84.189

endxpk

Avatar

- osnc 2021-09-18 63.227.119.233

engertee urgun tsagaan,key bieneesee calgaj boloxgyi,ylcuun xamgaaltad#

Avatar

Зочин 2021-09-18 193.189.100.202

Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-18 202.126.94.99

Улсыг самарч бна. Хеерсен шоучид юу ч хийж чадахгуй, ирггэд урэгдсээр, нийгэм бухимдсаао!!!

Avatar

эмч 2021-09-18 202.55.188.83

оркууд хөл хориулахгүй, вакцин хийлгэхгүй гээд айлын эрхийн балай тэнэг хүүхэд шиг орилолдоод байсан хохинэээ хохин. нас барж байгаа хүмүүсийн 95 хувь нь вакцингүй хүмүүс байна, хохин гэхээс өөр юу хэлэхэв.

Avatar

Зочин 2021-09-18 89.187.163.161

За хилээ хааж хязгаарлалт хийж Хятадын алдааг битгий давтаарай. Хятад улс өнөөдөр гадаадын иргэдэд хилээ нээж чадахгүй, Хятадууд гадаад явж чадахгүй гацаанд орчихоод байна. Коммунист нам нь 2-3 тун тариулаад дархаалтай болно гэж үлгэр ярьж байна. Гэтэл Pfzier тариулсан Израйль, Сингапурт 80% нь 2 тун вакцин тариулчихаад халдвар зогсохгүй байна. Вакцин нь ханиадын цөөн хэдэн омогт зориулж хийгддэг. Гэтэл Ковид нь жил бүр мутацид ордог. Та 20 тун вакцин тариулаад хамартаа вирус тээж явсаар л байна

Avatar

Зочин 2021-09-18 89.187.163.161

Томуугын 200 төрлийн мутаци байна. Тиймээс хилээ нээ хязгаарлалт хөл хориогоо цуцал. Маскаа зүү. Ам хамраа зайл. Эртхэн ойлгосон ард түмэн улс орнууд нийгэм эдийн засгийн хохирол багатай гарна шүү. Азийг дууриаж сүйрээд яахав. Барууныг хар.

Avatar

Зочин 2021-09-18 89.187.163.161

Хаана тэгэж хүндрээд байгаа. Нийгэмд бүх зүйлийн хэвийн. Машин түгжрээд л гудамжаар хүмүүс алхаад л.

Avatar

зочин 2021-09-18 66.181.161.7

ОЮУН ЭРДЭНИЙГ ДЭМЖИНЭ, АЛДАА ОНОО АЛЬ АЛЬ АМЬДРАЛД БАЙХ ЗҮЙЛС.

Avatar

Зочин 2021-09-18 64.119.16.193

ЭД НАРТ ТОХИОЛДЛЫН ТООГ ИХЭСГЭХ СОНИРХОЛ ӨНДӨР БАЙНА. КОВИДЫН ЦААНА ОЛОН АСУУДАЛЫГ НУУН ДАРАГАДУУЛЖ ХОЖОО ХИЙЖ БАЙНА ДА

Avatar

Иргэн 2021-09-18 202.126.89.135

МАН- Д Оюун- Эрдэнээс өөр олигтойхон махан толгой алга уу?? Огцруулаачээ

Avatar

Дорж 2021-09-18 103.26.194.137

Оюун-Эхдэнэ попыг хөөж явуул монгол хүний амь үнэтэй

Avatar

Зочин 2021-09-18 103.10.23.163

Засаг төрөөс юу ч харах хэрэггүй болсоон ард түмнээ зөнд нь хаясаншүүдээ

Avatar

ХАРУУЛЧ ХИЙДАГ ХҮН 2021-09-18 66.181.181.174

МАН ИЙН БОЛОГ ЗОРИЛОГ НЬ ЗӨВ САЙН АЖИЛАЖ БАЙГАА ШҮҮ ТӨРИЙН АЛВАНД ОДОО ХАРИУЦЛАГЫГ
ЧАНГАЛАЖ ТӨРИЙН АЛАВЫГ ЦОМХОН ЧАДБАРЛАГ БОЛГО ГАЗАРЫН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ УЧИР ТӨР МЭДЭЛДЭЭН АВЧ БАЯЛАГЫН ХУВИРЛАЛТЫН ШУДРАГ БОЛГО
ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛАГЫГ ХУВЬ ХҮНИЙ ГАРААС УЛС МЭДЭЛДЭЭН АВ ХУВИЙН БОЛСОНООР ЭХ ОРНОО МӨНГӨӨР СОЛЬСОН
ГАДААД ДОТООДЫН ХУЛГАЙЧ НАРЫГ ХАМГААЛДАГ ШУНХАЙ ЗУУМХАЙ НОХОЙ НАРЫН БАЙГУУЛАГ БОЛСОН

Avatar

zochin 2021-09-18 202.126.90.110

Usa d emnelegiin uilchilgee unetei hudalaa bitgii nemj burj bai

Avatar

Зочин 2021-09-18 192.82.73.105

Ардчиллынхны шүтдэг барууны орнуудад ковидын халдвар,үхэл хамгийн өндөр.Учир нь тэнд түргэн дуудах, эмнэлэгт хэвтэх үйлчилгээ асар үнэтэй. АНУ-д л гэхэд түргэн дуудахад 1000 долл буюу 2,8 сая төгрөг,эмнэлэгт нэг өдөр хэвтэхэд бараг 10 мян долл.Гэтэл төлбөрийн чадваргүй иргэд маш олон,эмнэлгийн тусламж авч чадахгүй,гэртээ нас барах тохиолдол маш их гэж бичиж байна.Бид барууныг учиргүй магтагч дүр эсгэсэн ардчилагчид энгэж, толгойгоо угаалгаж,эх орон ард иргэдээ хүнд байдалд оруулах ёстой юм уу

Avatar

Зочин 2021-09-18 192.82.73.105

Ковидын халдварыг хязгаарлах,иргэдийн эрүүл мэдийг хамгаалах талаар одоогийн засгийн газар,төсвийн жаахан нөөцөө шавхан байж, бололцоот бүхий л арга хэмжээ авч байна.Гэтэл төрөөс явуулж буй энэ бүх арга хэмжээнд саад тотгор хийх гэх сөрөг хүчин, ялангуяа АН ёстой бүх бололцоогоо дайчилж байх шиг байна. Гөрдөж гүтгэнэ,хийсэн ажлыг гуйвуулна.бусдын нэр төрийг харлуулна.Ялангуа төрийн албаны, эмнэлгийн ажилтнууд рүү дайран давшилж,улс оронд дэг журам эмх замбараагүй байдал үүсгэх,засаг унгахыг хи

Avatar

ХУЦӨӨӨ 2021-09-18 89.187.163.161

За хилээ хааж хязгаарлалт хийж Хятадын алдааг битгий давтаарай. Хятад улс өнөөдөр гадаадын иргэдэд хилээ нээж чадахгүй, Хятадууд гадаад явж чадахгүй гацаанд орчихоод байна. Коммунист нам нь 2-3 тун тариулаад дархаалтай болно гэж үлгэр ярьж байна. Гэтэл Pfzier тариулсан Израйль, Сингапурт 80% нь 2 тун вакцин тариулчихаад халдвар зогсохгүй байна. Вакцин нь ханиадын цөөн хэдэн омогт зориулж хийгддэг. Гэтэл Ковид нь жил бүр мутацид ордог. Та 20 тун вакцин тариулаад хамартаа вирус тээж явсаар л байх

Avatar

Зочин 2021-09-18 192.82.86.85

УИХ-ын гишүүд ээ энн чадваргүй худалч бацаанаа эрхлүүлэхэ болиод огцруулаад ажил амьдрал мэддэг хүн тавиач ээээ

Avatar

Баяр 2021-09-18 103.26.194.137

Энэ засгийг солихоос нааш энэ хүндрэл улам гаарч олон хүний амь насаар тоглох юм байна

Avatar

Зочин 2021-09-18 66.181.178.123

ХҮН ХҮНЭЭСЭЭ Л БОЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ЗАСАГ ХАРИН Ч САЙН АЖИЛЛАЖ БАЙНА ЧИ ЧАДДАГ ЮМ БООЛ ОЧООД ЗААГААД ӨГ Л ДӨӨ АВИЛГАЧИН НӨХДҮҮД Л БАРЬЦ АЛДАЖ ЗАСАГ ТӨРЛҮҮ ДАВШИЛАХ ЮМ ТЭГЭЭД Ч СҮҮЛИЙН 10 ЖИЛД БОСГОСОН АВИЛГЫН АВРАГА СҮЛЖЭЭГ ГАНЦ ӨДРИЙН ДОТОР АРИЛГАНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ ХҮНИЙ ЭРХЭЭ ЯРИАД ИЙШ ТИЙШЭЭ ҮСЧИЖ ӨГНӨ БИЗ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж