Ньюс агентлаг энэ долоо хоногийн сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.
ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТ ЭМИЙН САНГУУДАД ЭЛБЭГ БАЙНА
Улирал солигдож, томуугийн дэгдэлт цар тахалтай хавсрах болов. Өрхийн эмнэлэг, шинжилгээний цэг ачааллаа дийлэхгүй болсон тул түргэвчилсэн тест эрэлттэй байна. Эмийн сангуудаар орвол шүлсний болон хамар залгиурын гэсэн хоёр төрлийн түргэвчилсэн тест худалдаалж байгаа юм.
Дунджаар 16-20 мянган төгрөгийн үнэтэй байна.
Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр ханиадыг Covid-19-тэй андуурсан иргэд айж түгших болжээ. Гэхдээ эм зүйч нар түргэвчилсэн тест, эмчилгээний эмийг хэн дуртайд нь өгдөггүй аж. Ойрын хавьтал болон эмнэл зүйн шинж тэмдэгээс нь шалтгаалж байгааг эм зүйч нар хэлж байгаа юм. Орон сууцны дунд байрлах “Хүслэн” эмийн сангаар орвол хүн багатай ч сүүлийн үед түргэвчилсэн тестийн эрэлт ихэсч, гүйлгээтэй болсныг хэлж байв.
Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.
МСҮТ, коллеж, их дээд сургуулийн танхимын сургалт эхэлж, жил гаруй нам гүм байсан их хотод оюутан залуус хөл хөдөлгөөн нэмэв. Орон нутгийн оюутнуудын хувьд хаана амьдрах нь том асуудал дагуулдаг. Намар түрээсийн байрны үнэ тэнгэрт хаддаг.
“Оюутны өргөө”-г тойроод АШУҮИС, МУБИС, Хүмүүнлэгийн их сургуулийн дотуур байрууд байрладаг. Дотуур байрнуудын үүдэнд бүртгүүлэхээр оюутнууд уртаас урт дугаар үүсгэжээ. Архаг оюутнууд аль хэдийнэ ирээд өрөө тасалгаагаа цэвэрлэж, тохижсон харагдана. Харин бүртгүүлэхээр зогсч буй оюутнуудыг ажвал ихэнхи нь "шинэков"-ууд. Нэгдүгээр курсын тэдэнд дээд курсын нутгийн ах эгч нар нь заавар зөвөлгөө өгч, хамт нэг өрөөнд орохыг санал болгоно. Байрны сүүдэрт хүүхдийнхээ ачаа тээшийг хараад сууж буй эцэг, эхчүүд хоорондоо элдвийг хүүрнэх. “Хоёр хүний өрөөнд орчоосой”, “Ямар хүүхдүүдтэй хамт ордог бол доо”, "Засвартай өрөөнд нь амьдраасай" гэхчлэн тэд хүүхдийнхээ төлөө сэтгэл зовнино.
Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.
ТАНСАГ ХАУСААР Ч ҮНЭЛЭХГҮЙ ХӨРӨНГИЙГ ХАШААНДАА БИЙ БОЛГОСОН АЙЛ
Өнгө, өнгийн цэцэгс алагласан талбайд мод, бут тариалж, өрхийн хэрэгцээгээ хангах хүнс ногоо тариалан гэр хороололд тав тухтай сайхан амьдарч буй айл өрх цөөнгүй. Тэдний нэг болох хөдөлмөрч гэр бүлийн төлөөлөл Ж.Тогоонтөмөрийнд очиж, амьдарч буй орчноо хэрхэн тав тухтай болгож буй талаар сурвалжиллаа.
Хашаагаа 10 гаруй жил тохижуулж байгаа тэдний хаалгаар нь ороход л цэвэр цэмцгэр орчин угтав. Нохой хуцаж, борооны дараа чийгэнд цэцэгс болон модны үнэр үнэртэнэ. Ж.Тогоонтөмөрийнх хашаандаа олон төрлийн модот ургамал, цэцэг, жимс зэргийг тарьжээ.
Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу,
МАШИН АЧИХАД ТАВАН МИНУТ ХАНГАЛТТАЙ
Авто зогсоолын хүрэлцээгүй байгаа тул нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм болсон. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд тавиад яаруу сандруу ажлаа амжуулна.
Түгжрэлийн бууруулах үүднээс автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 14 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог” бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг аж.
Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу.
НЭГ ХЭСЭГ НЬ ЗОВЖ, НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ЗООЛЖ БАЙНА
Гурван сая хүн амтай Монгол Улс цар тахлаар өвчилсөн, нас барсан хүнийхээ тоогоор дэлхийд дээгүүрт орж байна. Эрсдэлгүй бүс гэж байхгүй, өвдөөгүй, хавьталгүй хүн гэж ч алга. Өдөртөө хэдэн мянгаараа халдвар авч, 1000 гаруй иргэнээ цар тахлаар алджээ. Цаашдаа хэчнээн хүн өвчилж, хэчнээн хүний амиа алдахыг хэлэхэд бэрх. Учир нь, халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ор хүрэлцэхгүй болжээ. Эмнэлгийн орны хомсдолд орсон энэ үед цар тахлаар далимдуулан ашиг хонжоо хайгчид, ар өврийн танилууд ч олшров.
Н.Болор Covid-19-өөр хоёр дахиа өвджээ. Түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч есдүгээр сарын 3-нд халуурч эхэлснээр дахин өвдөж, өмнөхөөс илүү хүндэрчээ. Халдварын нууц үед түргэвчилсэн шинжилгээний хариу нь сөрөг гарсан тул тайвширсан ч дахин шинжилгээгээр эерэг гарсан байна.