Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд | News.MN

Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Өмнөговь болон Дундговь аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Covid-19 халдварын  нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймагт есдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум" чиглэлийн үйлчилгээг есдүгээр сарын 17-25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоохоор болжээ. Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум" чиглэлийн үйлчилгээг маргаашаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлана гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-18 5.183.209.217

>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж