Даваа гаригаас эхлэн ЕБС-уудад мэргэшсэн сэтгэл зүйч ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.09.18-нд нийтлэгдсэн

Даваа гаригаас эхлэн ЕБС-уудад мэргэшсэн сэтгэл зүйч ажиллана

Даваа гаригаас эхлэн ЕБС-уудад мэргэшсэн сэтгэл зүйч ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилд онцлон хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь Ерөнхий боловсролын сургуульд /ЕБС/ сэтгэл зүйч ажиллуулах  байв. Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч өчигдөр /2021.09.17/ сертификатаа гардан авлаа.

Мэргэшүүлэх сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн сургалт, 14 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн хийж турших дадлага ажил гэсэн гурван  чиглэлээр зохион байгуулжээ. Мэргэшсэн сэтгэл зүйчид Даваа гаригаас хүүхдүүдтэйгээ ажиллаж эхэлнэ. Тэд сертификат авахаас гадна иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүн, жишиг өрөө тасалгааг хүлээн авч байгаа юм.

Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах нь хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах, багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх, гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчил зөрөлдөөнийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад нь тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх зэрэг олон чиглэлээр дэвшил гарч нийгэм бүхэлдээ сэтгэл зүйн хувьд эрүүлжихэд тустай юм. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчид ажлын байртай болох сайн талтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж