2021 оны 9-р сард Богд Банк Москвагийн Кредит Банктай хамтын ажиллагааны стратегийн гэрээнд гарын үсэг зурсан нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид, харилцагчдыг дэмжих, төлбөр тооцоо, гадаад баталгаа, аккредитивын үйлчилгээг хурдан шуурхай болгон, өргөжүүлэн тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал үйл явдал боллоо.
Тодруулбал Монгол улс нь хойд хөршөөс жил бүр 1.4-1.7 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг бөгөөд энэ нь гадаад зах зээлээс татдаг нийт импортын бүтээгдэхүүний 25%-ийг эзэлдэг. Үүнээс үзэхэд монголын худалдааны зах зээлд ОХУ чухал нөлөө үзүүлсээр байгаа юм.
Харин энэхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр Богд банкны харилцагчид төдийгүй хойд хөршийн аж ахуйн нэгжүүдтэй худалдаа болон эдийн засгийн бусад салбаруудад түншилж буй бүхий л байгууллагуудтай хамтрах нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн худалдааны санхүүжилтийн үйлчилгээг авах, шинэ төслүүд, шинэ бизнестээ хөрөнгө оруулалт татах, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байна.
Ийнхүү Богд банкны харилцагчид болон нийт уншигчид та бүхэн олон улсын худалдааны зах зээлд илүү хялбар, илүү хурдан нэвтрэхийг хүсвэл бидэнд хандаарай. Богд банкны үүд хаалга үргэлж танд нээлттэй байх болно гэдгийг дуулгахад таатай байна.
Холбоотой мэдээ