Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

Шинэ инновациудын Мэдээлэл технологийн салбарт дэвшил авчирч, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэн ажиллаж байгаа SEM /System engineering Mongolia/ компани дрон автоматжуулалтын Dronex платформыг нэвтрүүлж эхэллээ.

Тээвэр ложистикийн салбарт дэвшил авчрах, бүрэн автомат, технологийн шийдлээр хүргэлт хийх энэ үйлчилгээ нь хэрэглэгчдийнхээ цаг, зардлыг хэмнэж үйл ажиллагааг нь автоматжуулах зорилготой гэнэ.

API холболт боловсруулж өгөхөөс гадна, олон төрлийн дроны сонголттой, түүнийгээ нэг системээр хянах боломжтой, бодит хугацааны 4G/5G модультайгаас гадна автоматаар хөөрч буух гээд технологийн маш олон дэвшил авчирсан энэ үйлчилгээ 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох “Digital Nation” 2021 үзэсгэлэнгийн үеэр нээлтээ хийх гэж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Digital Nation” 2021  үзэсгэлэнд оролцох “Энгийн мөрөөдөл” төслийг Dronex платформ дэмжин ажиллахаар болcон бөгөөд төслийн нээлтийн урилгыг DRONEX платформоор зочдод хүргэж, цар тахлын энэ үед технологийн инновацийг нийгэмд таниулж эхлээд байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж