Домогт дуучин Уйтни Хьюстоны гол дүрд нь тоглосон 1992 оны “Бие хамгаалагч” киног Холливуд дахин шинээр бүтээх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Шинэ хувилбар дээр алдартай кино зохиолч Мэррью Лопез Warner Bros студитэй хамтран ажиллахаар болсон гэнэ.
“Бие хамгаалагч” бол Уйтни Хьюстоны шүтэн бишрэгчдийн хувьд юугаар ч үнэлж барамгүй бүтээл билээ. Алдартай дуучин, поп дива Рейчл Маррон өөрийн бие хамгаалагч Фрэнк Фермерт сэтгэл алдарч буй тухай өгүүлдэг тус романтик бүтээл 1992 оноос хойш нэг хэсэгтээ л шилдэг киноны жагсаалтыг тэргүүлж, олон улсад орчуулагдан гарч, дөрвөн сая ам.долларын ашиг олж байсан юм.
Түүгээр зогсохгүй Уйтни Хьюстоны өөрөө дуулсан киноны “I will always love you”, “I have nothing”, “I’m every woman” дуунууд дэлхий даяар цуурайтан шүтэн бишрэгчдийг нь эрхгүй уярааж, 1994 онд шилдэг цомог төрлөөр Грэммийн шагнал хүртэж байлаа.
Гэвч уг киног дахин шинээр бүтээх тухай санаа үзэгч олонд тийм ч их таалагдсангүй бололтой. Зарим хүмүүс Холливудыг залхуурсандаа бэлэн бүтээл дээр ажиллаж байна, суут бүтээлийг заавал дахин бүтээж гутаах хэрэг байхгүй гэх мэтээр байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: VARIETY
Холбоотой мэдээ