Нүүрний арьсанд үрчлээ амархан үүсгэдэг шалтгаанд ариун цэвэр зөв сахиж чадаагүй, амны хөндийн ариун цэвэр сахиж заншаагүйгээс шүд эрт унаж зажлах үйл ажиллагаанд өөрчлөлт орсон зэрэг ордог аж. Духаа үрчийлгэх, хөмсөг зангидах, нүдээ онийлгох, амандаа тамхи зуух зэрэг нь үрчлээ үүсэх шалтгаан болдог.
Хөгшрөлт нь байгалийн жам ёсны үзэгдэл боловч үрчлээ зарим хүмүүст эрт, заримд нь хожуу илэрдэг. Улбэгэр арьс чийглэгээ муу хадгалж, өөх тосны ялгаруулалт багасан хуурайшиж, уян зөөлөн чанараа амархан алддаг. Арьсыг өглөөд угааж цэвэрлэхээс 10-12 минутын өмнө тэжээлийн тос, ургамлын тос, цөцгий, сүмс майнезны аль нэгийг маш нимгэн түрх. Үүний дараа буцалсан ус, хярам, байхуу цай хандлан хүйтнээр нь угаах хэрэгтэй. Ингээд мөсөөр үрж, зөөлрүүлэгч тос бага зэрэг түрхэхээс гадна нүүр цэвэрлэгч шингэнийг хөвөнд шингээж арьсны шугам үрчлээсний дагуу дугуй хөдөлгөөнөөр хөнгөн арчиж цэвэрлэнэ.
Орой бүр арьсаа цэвэрлэсний дараа жимс жимсгэнэ, ногооны шүүс, цөцгий, сүмс, тэжээлийн тос түрхэхдээ нүүр болон хүзүүний үрчлээ тогтсон хэсэгт хурууныхаа өндгөөр арьсны эдийн гүн рүү зөөлөн эрчимтэй дарна. Ингэж дарсанаар цусны эргэлт сайжирч бодисын солилцоо идэвхжиж үрчлээ багасдаг.