UFC: Д.Батгэрэлийн тулаан визний асуудлаас болж цуцлагдлаа | News.MN

UFC: Д.Батгэрэлийн тулаан визний асуудлаас болж цуцлагдлаа

UFC: Д.Батгэрэлийн тулаан визний асуудлаас болж цуцлагдлаа

UFC: Д.Батгэрэлийн тулаан визний асуудлаас болж цуцлагдлаа

Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа. Өдгөө 32 настай “Талын шуурга”-ын хувьд Америк тулаанч Монтел Жексонтой тулалдах байсан ч визний асуудал үүссэн аж.

Түүнийг төлөөлдөг “Phoenix MMA & K1 Management” байгууллагын гаргасан мэдэгдэлд “АНУ виз авах хугацаа нь хойшилсон тул Д.Батгэрэлийн Жексонтой хийх тулаан цуцлагдлаа. Шинэ өрсөлдөгч, тулааны товыг удахгүй зарлана” гэжээ.

Ийнхүү Д.Батгэрэлийн UFC-ийн хоёр дахь тулаан цуцлагдаж байна. Тэрбээр өнгөрсөн жил Кайлер Филлипстэй тулалдах байсан ч тулаан болоогүй. Манай тамирчин хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Кевин Нативидадтай тулалдаж, ялсан билээ.

Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-17 66.181.161.102

Хоёрдахь тулаан цуцлагдсан биш цуцлагдсан хоёрдахь тулаан боллоо гэж бичмээр юм. Хоёрдахь тулаан цуцлагдсан гэхээр UFC-ын замналыг хоёрдахь тулаан нь байсан юм шиг ойлгогдож байна.

Avatar

Зочин 2021-09-17 162.247.74.206

>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-17 103.229.120.103

Сайхан шалтаг байна даа, одоо тэгээд айсан л болох байх даа

Avatar

Зочин 2021-09-17 66.181.181.232

Umnu ni olon udaa USA yavsan sh tee. Elchin saidiin yamniihan ni ikh l hariutslagagui ul tooson bdaltai l handdag sh teee

Avatar

Зочин 2021-09-17 117.111.19.76

Anu d bh shig bsn da batgerel

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж