Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа. Өдгөө 32 настай “Талын шуурга”-ын хувьд Америк тулаанч Монтел Жексонтой тулалдах байсан ч визний асуудал үүссэн аж.
Түүнийг төлөөлдөг “Phoenix MMA & K1 Management” байгууллагын гаргасан мэдэгдэлд “АНУ виз авах хугацаа нь хойшилсон тул Д.Батгэрэлийн Жексонтой хийх тулаан цуцлагдлаа. Шинэ өрсөлдөгч, тулааны товыг удахгүй зарлана” гэжээ.
Ийнхүү Д.Батгэрэлийн UFC-ийн хоёр дахь тулаан цуцлагдаж байна. Тэрбээр өнгөрсөн жил Кайлер Филлипстэй тулалдах байсан ч тулаан болоогүй. Манай тамирчин хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Кевин Нативидадтай тулалдаж, ялсан билээ.
Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.
Холбоотой мэдээ