Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулах “Хот өвөлд бэлэн” арга хэмжээг есдүгээр сарын 10-нд зохион байгуулсан. Энэ үеэр хог хаягдал, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулсан юм. Тэгвэл өнөөдөр Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр тус арга хэмжээнд хамт олноо манлайлан оролцсон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, шагнал гардуулав.

Арга хэмжээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаныхан оролцлоо. Байр эзэлсэн аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл болон шаардлагатай багаж хэрэгслийг гардуулсан юм.

Хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс дараах байгууллагууд шалгарлаа.

Тэргүүн байр ОНӨААТҮГ:

  • Хот тохижилтын газар ОНӨААТҮГ
  • Чингэлтэй ТҮК

Дэд байр ОНӨААТҮГ:

  • СХД-ийн тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ
  • Улаанбаатар шинэчлэл ХХК

3-р байр ОНӨААТҮГ:

  • Сүхбаатар дэшил ОНӨААТҮГ
  • Охь мандал ХХК

Инженерийн хангамжийн чиглэлийн байгууллагуудаас дараах аж ахуйн нэгжүүд шалгарлаа.

Тэргүүн байр ОНӨААТҮГ:

  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ
  • Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ

Дэд байр ОНӨААТҮГ:

  • Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
  • Төгс гэрэлтүүлэг ХХК

3-р байр ОНӨААТҮГ:

  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  • Информатик ХХК

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж