Ж.Батзандан Элчин зөвлөхөө цөллөгтэй зүйрлэв

Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан Элчин зөвлөхөө цөллөгтэй зүйрлэв

Ж.Батзандан Элчин зөвлөхөө цөллөгтэй зүйрлэв

Ардчилсан намын бүлгийг задлаж, Ардын намынхантай эсрэг МАНАН-гийн эсрэг жагсаал зохион байгуулж явсан Ж.Батзандан шагналаа авч Австрали улсад суух Элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдсон.

Тэрбээр үүнийгээ цөллөгтэй жишиж явдгаа нуусангүй, нүүр номдоо цөллөгийн газрын "тэмдэглэл" бичжээ.

Ж.Батзандангийн  "энтертайментынхаа" хөлсөнд авсан энэхүү алба нь дипломат албанд зүтгэж яваа олон хүний нэг насны мөрөөсөл байдаг. Зарим нь насаараа ийм албыг мөрөөдсөөр тэтгэвэртээ гарах нь бий. Харин Ж.Батзандангийн хувьд бол ердөө цөллөг төдий алба болсон нь харамсалтай.  Элчин зөвлөхөө цөллөг гэж бодож байгаа хүн иргэдийнхээ төлөө үйлчлэх нь юу л бол.

Монголын дипломат албыг "бэлгийн морь" болгож хувиргасныхаа гоочлол, доромжлолыг Монголын төр захын нэгнээс амсаж байна. Монгол Улсаас Австралид суугаа Элчин сайдаар Б.Чулуунхүү ажилладаг. Түүний томилгоот хугацаа ирэх жил дуусна. Тиймээс суудлыг нь авахаар Ж.Батзандан "унжаад байхаар унаад өгөөсэй" гэх нь холгүй хүлээж суугаа гэх бор шувуу ч нисэх болсон.

Түүнчлэн Ж.Батзандангийн жолоочоор ажиллаж байсан н.Ганхөлөг гэх залууг УБТЗ-ын Худалдааны албаны даргаар томилсон гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Тиймээс дүүгийнхээ жолооч хийж явсан залууг том дарга болгож "дэвшүүлсэн" гэх.  Ийнхүү дарга нь тэнд "цөллөгт" ядарч явсан ч  жолоочоо хувь нийлүүлсэн компанийн худалдааг хариуцсан дарга болгон аархаж байна.

Түүний ах Ж.Баатарчулуун Хөх хотын дэд консулаар ажиллахдаа визний хууль бус наймааны асуудалд нэр холбогдож байсан удаатай. Ийнхүү нэг айлын ах дүү гурав Монголын төрийн болон дипломат албыг самарч, цөллөгт явсан хэмээн доромжилж сууна.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж