Озоны давхаргын цоорхой өмнөд туйлаас том хэмжээтэй болжээ | News.MN

Озоны давхаргын цоорхой өмнөд туйлаас том хэмжээтэй болжээ

Озоны давхаргын цоорхой өмнөд туйлаас том хэмжээтэй болжээ

Озоны давхаргын цоорхой өмнөд туйлаас том хэмжээтэй болжээ

Жил бүр өмнөд туйл дээгүүр үүсдэг озоны цоорхой энэ жил талбайгаараа Антарктидаас давсан гэж Европын холбооны Коперникүсын агаар мандал хянах албаны эрдэмтэд тооцоолжээ.

Эрдэмтдийн мэдээлж байгаагаар Озоны давхарга жил бүрийн наймдугаар сараас аравдугаар сарын хооронд цоорч, тэгэхдээ есдүгээр сарын дунд үед хамгийн том хэмжээндээ хүрдэг, арванхоёрдугаар сараас эхлэн аажмаар буцаж нөхөгддөг аж.

Харин энэ жилийн хувьд озоны цоорхой өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхүйц томорсны дараа 1979 оноос хойш тооцсон дундаж хэмжээнээсээ 75 хувиар илүү талбайтай болжээ.

Озоны давхарга далайн түвшнээс дээш 14-35 км-т оршиж, нарны хэт ягаан туяаг дэлхийд нэвтрэхээс сэргийлдэг билээ. Гэвч хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болж хлор, бром зэрэг бодисуудын нөлөөгөөр озоны давхарга ихээр цоорох болсон юм. Түүнчлэн озоны цоорхой өмнөд туйлын өвлийн улиралд маш сөргөөр нөлөөлж байгаа юм.

Иймд сүүлийн үед озоны давхаргыг нөхөх, илүү том цоолохгүй байх тал дээр олон улс, эрдэмтэд ихээр анхаарч, мэдэгдэхүйц амжилтанд хүрч байгаа билээ. Сүүлийн жилүүдэд озоны давхарга илүү хурдтай сэргэдэг болсон ч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар 2060-2070 он болтол бүрэн нөхөгдөхгүй гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-17 66.181.191.164

дэлхий даяар хөл хоригдоод бөглөгдсөн. буцаад онгойчоо юу

Avatar

Зочин 2021-09-17 162.247.74.206

>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-17 202.179.27.185

Дэлхий даяарх хөл хорионы үеэр озоны цоорхой битүүрсэн гээд байсан яасан

Avatar

Зочин 2021-09-17 124.158.107.35

батлан хамгаалах цэргүүдээ явуулж нөхүүлнэ байгаа

Avatar

Зочин 2021-09-17 150.129.143.243

kkk

Avatar

Зочин 2021-09-17 115.131.136.170

Пуужин их цоолдог гэнэлээ. АНУ ОХУ Хятад тэргүүтэй улсууд хариуцлагыг хүлээх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж