226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгов

Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгов

УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны гуравдугаар сараас үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ оны II улирлын байдлаар 205 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагад тусгай зөвшөөрөл, 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгож, Хорооны мэдээллийн нэгдсэн санд бүртгэсний зэрэгцээ цахим хуудсандаа байршуулаад байна.

Иймд  иргэд, олон нийт Та бүхэн тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын мэдээлэлтэй энд дарж танилцаж, цаашид зөвхөн эрх бүхий этгээдээр үйлчлүүлж, мэргэжлийн үйлчилгээ авч байхыг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж