Эрдэмтдийн зөвлөлийн дарга бухимдлаа иргэдэд гаргав

Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

Эрдэмтдийн зөвлөлийн дарга бухимдлаа иргэдэд гаргав

Эрдэмтдийн зөвлөлийн дарга бухимдлаа иргэдэд гаргав

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.17/ 55-аас доош насны бүрэн вакцинтай иргэд хөнгөн өвчилж байгаа ч   жирэмсэн, ахмад настан хүмүүсийг орыг арын хаалгаар  булааж байна гэж мэдэгдэв. Тодруулбал, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаярмнэлэгт хэвтэж байгаа залуус эрсдэлт бүлгийнхний хэвтэх орыг булааж хувиа хичээсэн үйлдлийг гаргаж  байна. Тиймээс 55-аас доош насны хавсарсан өвчингүй залуус эмнэлэгт хэвтэх гэсэн  оролдлогоо зогсоогооч. Залуус та нар  хөнгөн өвдөнө. Эмнэлэгт хэвтэх шаардлаггүй. Мөн эрүүл мэндийн салбарын ажилчидтай  загнах, доромжлон зүй бус харьцахыг зогсоохыг шаардаж  байна. Өрхийн эмнэлгийн ачаалал хүнд, эмнэлгийн ажилчид амралтгүй олон цагаар ажиллаж байна. Иргэд өөрсдийн хариуцлаггүйн улмаас халдвар авчхаад эмнэлгийн ажилчид руу дайрч болохгүй " гэсэн юм. 

Угтаа бол танилтай нь эмнэлэг бараадаж, танилгүй нь гэртээ эндэж байгаа нь үнэн. Дөнгөж  35-тай залуу Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлэгт хандахад харъяаллын биш гэж адлаад анхан шатны тусламж ч үзүүлээгүйн улмаас амиа алдсан. Дүгнэлтэд "Хохирогч цар тахлын үеийн амьсгалын дутмагшилд орж нас барсан” гэж үхлийн шалтгааныг тодорхойлжээ. Талийгаач цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь насаа алдахгүй байх боломжтой байв.   Өвчин хүндрэх эсэх нь эмч нарт огт хамаагүй, ор байхгүй, ачаалал хүрэлцээгүй гэх үгээр ам таглана. ЭМЯ-ны дээрх мэдээллээс харахад  55-аас доош насныхан хүндрээд эмнэлэгт хэвтэх эрхгүй болсон бололтой.  Тэрчлэн 55-аас доош насныхан хүндрэхгүй гэдгийг ЭМЯ хэрхэн батлаж байна вэ. Цар тахлаас болж нас барсан хүмүүсийн дунд 55-аас доош насныхан цөөнгүй байгааг ЭМЯ-ныхан мартчихсан уу.

Эмнэлэгт хэвтүүлж буй нь хэн билээ. Өөрсдөө л ар, өврийн хаалгаа хааж, алагчилж хандахгүй байвал асуудал шийдэгдэх биш үү. Иргэдээс байнга хариуцлага шаарддаг хэр нь өөрсдийн хариуцлагагүй үйлдлийг ийнхүү бусад руу чихэх нь эрдэмтдийн зөвлөлийн ажил юм бол ийм зөвлөл бидэнд ямар хэрэгтэй билээ.

Түүний хэлсэн үг "Авлига өгөхөө болиоч ээ, авчаад байна шүү дээ" гэсэнтэй агаар нэг сонсогдов.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж