Спутник V вакцинтай холбоотой хилийн хориг байхгүй | News.MN

Спутник V вакцинтай холбоотой хилийн хориг байхгүй

Спутник V вакцинтай холбоотой хилийн хориг байхгүй

Спутник V  вакцинтай холбоотой хилийн хориг  байхгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник-V вакцинд одоо болтол зөвшөөрөл олгоогүй, түдгэлзүүлсэн. Улмаар энэхүү вакцинд хамрагдсан иргэдийг гаднын улс орнууд хилээр нэвтрүүлэх үү гэх асуултыг иргэд тавих болсон билээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны өгч буй мэдээллээр Монгол Улсад бүртгэгдсэн Синофарм, Спутник V, АстраЗенека, Файзер гэсэн дөрвөн төрлийн вакцинтай холбоотой асуудлаар улс орнуудаас хилээ хязгаарласан гэх мэдэгдэл ирээгүй аж.

ЭМЯ: Спутник V вакциныг хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааны асуудал

Эрүүл мэндийн яамнаас Спутник V вакциныг бүртгэх нь цаг хугацааны асуудал болохыг хэлж байгаа юм. Тус яамны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэлэхдээ “Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд вакцинтай холбоотой асуудлаар иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх тухай  гаднын улс орнуудаас албан ёсоор мэдэгдэл ирээгүй.

Миний бие ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын даргаар энэ оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн ажиллаж байна. Энэ хугацаанд улс орнуудаас вакцинаас хамаарч иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн албан хүсэлт ирүүлээгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакциныг хүлээн зөвшөөрөхөд  заавар, аргачлалыг унших зэрэг цаг хугацаа ордог. Тиймээс Спутник V вакциныг хүлээн зөвшөөрөх нь цаг хугацааны асуудал гэж ойлгож байна. Ер нь, ДЭМБ-аас вакциныг сайн, муу гэж дугаарлах шаардлагагүй, аль боломжтой вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа юм. Монгол Улсад бүртгэлтэй хүн амыг дархлаажуулж буй дөрвөн төрлийн вакцин бүгд үр дүнтэй, дархлаа тогтож байна.

Бид Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэгт вакцинд хамрагдсан иргэдийн цуснаас авч судалгаа явуулахад Синофарм, Спутник V, АстраЗенека, Файзер зэрэг аль ч вакцинд хамрагдсан хүнд дархлаа тогтож байна. Иймд аль нэг вакциныг хүлээн зөвшөөрөөгүй, аль нэг вакцин муу гэсэн мэдээллээс үүдэн санаа зовох шаардлагагүй.

Саяхан болж өнгөрсөн Токио-2020 олимпын наадамд манай улсын тамирчид, албаны хүмүүс оролцох үед тухайн улс орноос вакцинаас хамаарч нэвтрүүлэхгүй гэсэн хориг байгаагүй”  гэлээ.

ЗТХЯ: Вакцинаас шалтгаалсан хилийн хориг байхгүй

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Спутник V вакцинд 60 мянган хүн хамрагджээ. Албаны хүмүүс дээрх мэдээллийг өгч байв. Гэхдээ хилээр гарах, нэвтрэх иргэдийн урсгал нэмэгдсэн үед Спутник V вакцинтай холбоотой асуудал үүссэн эсэхийг ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодрууллаа. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Спутник V вакциныг хүлээн зөвшөөрөөгүй гэх мэдээлэл байгаа ч Монгол Улс уг вакциныг хүлээн зөвшөөрсөн. Иймд Спутник V вакцинтай холбоотой агаарын тээвэрт ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Иргэд чөлөөтэй зорчиж хилээр нэвтэрч байна. Гадаадын улс орнуудыг зорих иргэд тухайн улс орны хорио цээрийн дэглэмийг л мөрдөнө. Ерөнхийдөө Монгол Улсын зорчигчдыг Солонгос, Япон, Турк улс вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч  14 хоног тусгаарлаж байна. Жишээ нь, БНСУ вакцинаас үл хамааран зорчигчдоос  24, 48 цагийн PCR шинжилгээний бичигтэй байхыг шаардаж, бид энэ нөхцөлийг нь бүрдүүлсэн. Европын улс орнууд 48 цагийн түргэвчилсэн шинжилгээний бичигтэй бол хилээр нэвтрүүлж байна. Тиймээс вакцинтай холбоотой асуудлаар агаарын тээвэрт Монгол Улс хориг тавиагүй. Агаарын тээвэр тухайн улсын халдвар хамгаалын дэглэмд зохицуулж зорчиж байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-17 202.126.88.160

Спутник сайн юм билээ. Би тариулж чадаагүй ч тариулсан хүмүүс гомдолгүй л байна.

Avatar

Зочин 2021-09-17 202.126.94.99

Хамгийн сайн вакцин нь гэсэн шуу Спутник. Манайх л авч чадахгуй байгаа болохоос!

Avatar

Зочин 2021-09-17 185.220.100.245

! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-09-17 192.82.84.177

спутник хийлгэсэн оросуудыг монголын хилээр оруулахыг хориглох хэрэгтэй. Ер нь бол умхий оросууд л анх монголд ковид 19 тараасан шүү. спутник тариулсан манай томчууд ковидоор үхээд байгааг нуух шаардлага байхгүй, жишээлбэл, УБТЗ-ын дарга, сансрын нисгэгч гээд цуварч өгнө шүү.

Avatar

Өмхмй амалсан орк малд 2021-09-17 192.82.91.204

Наад даравгар амаа татаж бай муу малаа. Юу ч мэдэхгүй эргүү мал

Avatar

Зочин 2021-09-17 66.181.183.90

Э нхсайхаан ДЭМБ заавар аргачлалыг нь тийм удаан уншдаг юм уу. Бичиг үсэг хагас тайлагдсан юмнууд байдаг юм биш үү. Манайхан заавар аргачлалыг нь аль хэзээний тайлаад хоёр тун хийгээд байх чинь . Тэр нөхдүүдэд уншиж өгч туслаач.

Avatar

Зочин 2021-09-17 192.82.73.105

Юмны учир зүйг нь мэдэхгүй байж, амныхаа хирээр цуурахаа болимоор юм. Спутник вакциныг бараг 60-70 -аад орон хэрэглэхийг зөвшөөрч, вакцин авсан орнуудад үр дүн нь гарч, захиалга нь хахчихсан, олдоц нь хүнд, зарим орон бүр хамтран үйлдвэрлэл эхлээ биз дээ. Харин манай сөрөг хүчний зарим нөхөд л энэ вакцин эргэлзээтэй гэж цуураад, гэрээ хийх авч, өгөх ажилд саад болоод байгаа юм биш үү. ДЭМБ-д голдуу барууны эрдэмтэд ажилладаг, нарийн судалгаа шалгалт хийж нийтэд зөвлөмж гаргадаг байгууллага б

Avatar

Энн 2021-09-17 202.126.90.7

Энэ вакцин бол баталгаагүй

Путины эргэн тойрон ковид туссан бгаа

Avatar

Зочин 2021-09-17 202.131.245.243

Ааааааа ха ха ха ха ха ха ха ха.

Avatar

c 2021-09-17 216.38.195.77

inacm/bo?

Avatar

hudalch gar bnaa. 2021-09-17 64.119.23.197

malaa say argetinii erdemted bvh vaktsiniig sudlaad hamgiin sain deltagiin esereg bgaa oros sputink gej bna.getel hujaa vaktsin tariad brazil uls gamshig bolj amerikiin darah vheltei amerikiih daraah hamgiin ih hvn tussan uls boljee.getel oros vaktsintai san -marinad neg hvn dahij tusaagui bna. deer ni ungar serb argetin ulsuud hamgiin sain baidal bvh zvils hebiin bnaa bvgd oros vaktsintai ulsuud za.

Avatar

Зочин 2021-09-17 103.212.118.79

Бразил чинь Аргентинаас 5 дахин олон хүн амтай боловч 4 дахин олон хүн өвдөж, 5 дахин олон хүн нас барсан үзүүлэлттэй явж байна. Дэлхийн өмнөд хагаст зун болж байгаа болохоор аль алинд нь өвчлөл буурсан үзүүлэлттэй байна даа. Вакцинаас болоод буурлаа гэж баярлахад эрт байна. Манайд ч зун өвчлөл буурч 200 хавьцаа болж л байсан.

Avatar

зочин 2021-09-17 192.82.84.177

оросууд өөрсдөө путины хор гээд тариулахгүй бна.

Avatar

Зочин 2021-09-17 150.129.142.196

Ямар ч бизнес улс төр биш.Худал мэдэмхийрэхээ боль.ОХУ ДЭМБ д вакциныхаа тухай мэдээлэлийг өгөөгүй.Сайн муу алийг ч хэлэх боломжгүй нөхцөлд байна.Одоо ил болсон харьцангуй ойлгомжтой судалгаа Аргентинд хийсэн сая тунгийн үр дүнгийн судалгаа л байна.

Avatar

Зочин 2021-09-17 202.131.245.243

Маш сайн вакцин учраас л америк эдийн засгаараа хохирох тул худлаа шалтгаар хориг тавьсан.

Avatar

Зочин 2021-09-17 103.212.118.79

С.Путникийг сайн гээд хэн хэлцийн. Спутник гэсэн болгоны доор э****з, хужаагаараа дуудалцаад хэрэлдсэн байхын. Одоо нэг нь шаагаад ороод ирнэ. Харж л байгаарай.

Avatar

Зочин 2021-09-17 202.131.245.243

Манай дарга нар танай хятад вакциныг хийлгэхгүй, Спутник хийлгээд байхыг бодоход их л сайн вакцин байх нь дээ, тиймээ хө?

Avatar

Зочин 2021-09-17 103.212.118.79

Ха ха ха. Хошин шог шүү, чи.

Avatar

GH 2021-09-17 49.0.142.18

Putin ooroo Sputnik buren tun tariulsan ch covid shaagaad ooriigoo tusgaarlasan baigaa

Avatar

Zochin 2021-09-17 116.84.110.25

Tsever uls tor,bizness shu dee,zovshoorol n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж