Винсент Ван Гогийн “шинэ” зургийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

Винсент Ван Гогийн “шинэ” зургийг дэлгэлээ

Винсент Ван Гогийн “шинэ” зургийг дэлгэлээ

Алдарт уран зураач Винсент Ван Гогийн урьд өмнө нь харагдаж байгаагүй нэгэн зураг олджээ. Зураг дээр сэтгэлээр унасан хөгшин эрийг дүрсэлсэн байх аж.

Зургийн нэрийг “Worn out” буюу “Туйлдал” гэжээ. Судлаачдын дүгнэж байгаагаар Ван Гог эл зургаа 1882 оны хавьцаа буюу суут бүтээлүүдээ туурвилынхаа эхэн үед зурсан бололтой. Гэвч тус зураг Нидерландын нэгэн гэр бүлийн хувийн цуглуулгад зуу гаруй жил хадгалагдаж байсан тул олны нүдэнд төдийлөн харагдаж байгаагүй аж.

Харин энэ долоо хоногт зураг Амстердамд хүргэгдэж, олны хүртээл болсон байна. Зургийг 2022 оны нэгдүгээр сарын 22 хүртэл нээлттэй үзүүлж байгаад буцаан хувийн цуглуулгад хүлээлгэн өгөх гэнэ.

Мэргэжилтнүүдийн мэдэгдэж байгаагаар Ван Гог эл зургийг Гаагт амьдарч байхдаа буюу 29 настай, дөнгөж уран зураг зурж сурч эхэлж байхдаа зурсан гэнэ.

Үүнээс зургаан сарын өмнө Ван Гогийн өөр нэгэн дэлгэгдэж байгаагүй бүтээл болох “Парисын гудам” зураг 100 гаруй жил нууц байсны эцэст дуудлага худалдаанд орж 13.09 сая еврогоор зарагдсан билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж