Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2796 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1164 нь нийслэл хотод,
- 1632 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн энэ хугацаанд 4212 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол Covid-19 халдварын улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас баржээ. Биеийн байдал нь,
- Хөнгөн 14201
- Хүндэвтэр 5920
- Хүнд 1904
- Нэн хүнд 362 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 22387 хүний 3293 нь хүүхэд, 1148 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 53056 иргэн байна.
Холбоотой мэдээ