Хошорюү С.Бямбасүрэн Аки башёг өндөрлүүллээ | News.MN

Хошорюү С.Бямбасүрэн Аки башёг өндөрлүүллээ

Хошорюү С.Бямбасүрэн Аки башёг өндөрлүүллээ

Хошорюү С.Бямбасүрэн Аки башёг өндөрлүүллээ

Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.09.16/ Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ одоогийн байдлаар ганц ч унаагүй таван даваатай явна. Тэрбээр өчигдөр Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж, ээлжит даваагаа авав. Харин түүнд унасан Кирибаяама дөрвөн даваа, нэг унаатай болжээ.

Тэрүнофүжи, Чиёонокүни хоёр таван даваатай Аки башёг тэргүүлж байна.

Хакүхо аваргын Мияагино дэвжээнд халдвар гарч, тэрбээр Аки башёд зодоглох боломжгүй болсон билээ. Бусад монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров учраа бөхөө давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан, Хошорюү С.Бямбасүрэн нар өвдөг шорооджээ. Асашорюү Д.Дагвадорж аваргын  үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн озэки асан Такаяасүд унасан бөгөөд барилдааны дараа түүний хоолойн үрэвсэл хүндэрч, башёг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-17 172.58.140.252

Hoshoru 50% hiij chadsan uu saya aki bashed?

Avatar

Зочин 2021-09-17 64.119.29.63

Bitgii ingej hudlaa shaaj baildaa Б.МӨНГӨНТАМИР aa yadaj unen zov bodit yum bichmeer bn aa. bayrlaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж