Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.09.16/ Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ одоогийн байдлаар ганц ч унаагүй таван даваатай явна. Тэрбээр өчигдөр Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж, ээлжит даваагаа авав. Харин түүнд унасан Кирибаяама дөрвөн даваа, нэг унаатай болжээ.
Тэрүнофүжи, Чиёонокүни хоёр таван даваатай Аки башёг тэргүүлж байна.
Хакүхо аваргын Мияагино дэвжээнд халдвар гарч, тэрбээр Аки башёд зодоглох боломжгүй болсон билээ. Бусад монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров учраа бөхөө давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан, Хошорюү С.Бямбасүрэн нар өвдөг шорооджээ. Асашорюү Д.Дагвадорж аваргын үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн озэки асан Такаяасүд унасан бөгөөд барилдааны дараа түүний хоолойн үрэвсэл хүндэрч, башёг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Холбоотой мэдээ