Хоёр Солонгосын зэвсгийн өрсөлдөөн эрчимжлээ

Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын зэвсгийн өрсөлдөөн эрчимжлээ

Хоёр Солонгосын зэвсгийн өрсөлдөөн эрчимжлээ

Солонгосын хойгт энхийн яриа хэлэлцээ царцсан энэ үед Сөүл, Пёньяны дунд зэвсэглэлийн өрсөлдөөн эрчимжлээ. Тухайлбал, Өмнөд Солонгос улс баллистик пуужин үйлдвэрлэж, анхны туршилтаа амжилттай хийсэн бол нөгөө талд Пёньянаас пуужин харвах нь нэмэгдэв.

Хойд болон Өмнөд Солонгос улсууд өчигдөр хоорондоо хэдхэн цагийн зайтай пуужин харваж туршсан. Пёньян галт тэрэгнээс анх удаа пуужин харваснаа мэдээлжээ. Хойд Солонгосын галт тэрэгнээс харвасан пуужин 800 км зайтай Зүүн тэнгис дэх байг оносон аж. Үүнээс хоёр цагийн дараа Өмнөд Солонгосын арми дотооддоо үйлдвэрлэсэн шумбагч хөлгөөс хөөргөх зориулалттай пуужинг туршсан. Ийнхүү Өмнөд Солонгос нь ийм зэвсгээр байлдааны ажиллагаа гүйцэтгэх чадалтай долоон орны нэг болжээ. Пуужин хөөргөх зургаан хоолойгоор тоноглосон 3000 тонн жинтэй шумбагч хөлгөөс харвасан зэвсэг 400 км орчим зайд байгаа мөн л оносон байна.

Хоёр Солонгос нэг өдөр зэвсгийн туршилт хийснээс гадна шумбагч хөлөг, баллистик пуужин хөгжүүлэх хөтөлбөрөө эрчимжүүлжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин хэлэхдээ Пёньяны цэрэг, армийн хүчний эсрэг пуужингийн хүчин чадлаа цаашид боловсронгүй болгож хөгжүүлэхээ мэдэгдсэн.  Түүний мэдэгдлийн дараа Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Ёо Жон Хөх ордны тэргүүнд хандан дахиж Пёньяныг шүүмжилбэл харилцаагаа бүрмөсөн тасална гэж сүрдүүлжээ.

Олон улсын харилцааны мэргэжилтнүүдийн зүгээс хоёр Солонгосын зэвсгийн өрсөлдөөн, хөгжүүлэлтэд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг онцолсон. Түүнчлэн Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хэлэлцээнд эргүүлэн авчрах  АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены стратеги үр дүнгүй байгааг шүүмжилж байна.

Хойд Солонгос нь өнгөрөгч зун Йонбён дахь реакторт плутони үйлдвэрлэлээ сэргээснийг НҮБ-аас мэдээлсний дараа ийнхүү туршилт хийснийг тэд онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж