"Гурван хүний хоёроос нь дельта вирус илэрч байна" | News.MN

"Гурван хүний хоёроос нь дельта вирус илэрч байна"

"Гурван хүний хоёроос нь дельта вирус илэрч байна"

Эрүүл мэндийн яамнаас  /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2021.09.17/ мэдээлэл хийлээ. 


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.БИЛЭГТСАЙХАН:

-Цар тахлын гурав дахь давалгаа гурван онцлогтой байна. Нэгдүгээрт, орон нутгаас ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй уялдаж байна. Хоёрдугаарт, вакцинжуулалтын хос тун хийлгэсэн ч иргэд халдвар авч байна. Гуравдугаарт дельта хувилбарын тархалт ихэссэн.  Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн нийгэмд тархаж эхлэхэд гурван хүн тутмын нэгээс дельта вирус илэрч байсан.

Есдүгээр сарын сүүлийн шинжилгээнээс харахад гурван хүний хоёр нь болж нэмэгдсэн байна. Өдөрт бүртгэгдэх батлагдсан тохиолдлын 60-70 хувийг дельта вирус эзэлж байна.

Эмнэлэгт PCR шинжилгээ өгөх, хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үйлчилгээ авах иргэдийн урсгал нэмэгдэж байна. Эмнэлгийн орны ачаалал ихэссэн. Улс орон даяар өдөрт 20-21 мянган ор дэлгэж байна. ХӨСҮТ 285 ор дэлгэн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 30 ор нэмсэн. Ингэснээр нийт 315 орон дээр 400 хүнийг шахаж авсан. Цаашид 50 орыг нэмэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Иргэд вакцины төрлөөс үл хамааран халдвар авч байна. Вакцин хийлгэсэн ч  гэсэн халдвараас 100 хувь хамгаалахгүй.

Халдвар, хамгааллын дэглэм маш чухал.  ХӨСҮТ-д PCR шинжилгээнд  хамрагдаж байгаа иргэдээс судалгаа авахад  45 хувь нь хувийн байгууллагад ажилладаг,  19 хувь нь оюутан, 17 хувь нь төрийн байгууллагын хүмүүс  байна.  PCR шинжилгээ өгөх гэж байгаа шалтгааныг нь тодруулахад байгууллагаас шаардсан, ойрын хавьтал болсон, халдварын шинж тэмдэг илэрсэн гэх шалтгаанаар шинжилгээ өгч байна. Яагаад заавал ХӨСҮТ-д шинжилгээ өгч байгаа вэ гэсэн асуултад "Бусад шинжилгээ авч байгаа эмнэлгийн талаарх мэдээлэл байхгүй. Шинжилгээг мөн  үнэгүй авч байгаа учраас"  гэх хариулт давамгайлсан.

COVID-19 ХАЛДВАР НУТАГШМАЛ БОЛЖ ҮЛДЭНЭ

ХӨСҮТ-ийн Ахмад эмч, доктор А.АМБАСЭЛМАА: 

-Цар тахлын аюул дэлхийг нөмөрсөн. Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун болон зүүн бүсийн орнуудын хамтарсан чуулга уулзалт боллоо. Энэхүү уулзалтад 40 гаруй улс оролцсон. Цахим уулзалтаар улс орон бүр өөрийн цар тахалтай тэмцэх талаар зохион байгуулж буй арга хэмжээ, ололттой талууд, туршлагаа ярилцсан. Монгол Улсын хувьд мөн тодорхой хэмжээний туршлагаа ярьж, цаашид хэрхэх талаар ярилцлаа. Цар тахлын халдвар судлалын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцахад Covid-19 ирээдүйд устах магадлал байхгүй. Улс орон бүрийн өнцөг булан бүрд тархах эрсдэл байна гэж үзсэн. Халдварын тохиолдлын тоо, тархалт, өвчлөл их байгаа учраас халдварын үүсгэгч вирус хувиралд орох, өмнөх вирусээс илүү хоруу чанартай байгаа тул бүгд вирустэй яаж тэмцэх талаар бэлэн байдлаа хангах, өмнөх туршлагаа хэрэгжүүлж, арвижуулах талаар зөвлөж байна.

Covid-19 халдвар нутагшмал болж үлдэх эрсдэл өндөр байна. Covid-19 халдвартай дасан дасан зохицож амьдрах нөхцөл шаардлага үүсч магадгүй. Тус халдвар нь улирлын томуу болж үлдэх эрсдэл бий.

Тиймээс ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Ирээдүйд  цоо шинэ вирусийн хувилбар гарч ирэх эрсдэл бий. Бид бэлэн байдлаа хангавал дараа дараагийн цар тахлыг хохирол багатай давна. Монгол Улс дэлхийн бусад оронтой адилхан явж байна. Тандалтын судалгааг ямар ч үед хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Хэн хэзээ эрсдэлд өртөх, хэнийг хүндрэлээс сэргийлэх вэ гэдэг менежментийг чухал анхаарах нь зөв. Цар тахалтай тэмцэхэд төрийн байгууллагын манлайлал, иргэн бүрийн оролцоо чухал байна.

Төрийн зохион байгуулж буй ажил дээр ард түмний дэмжлэг хэрэгтэй. Иргэд аль болох өвдөхгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ халдварт өртвөл маш хурдан эмнэлгийн тусламжийг авах нь зөв. Нэгдэж байж цар тахлын ард гарна.

ДЕЛЬТА БОЛОН МЮ ХУВИЛБАР ХОСОЛСОН ТОХИОЛДОЛД ХАЛДВАРЫН ӨНДӨР ДАВЛАГАА ҮҮСНЭ

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:

-Монгол Улс дельта вирусийн давалгаанд өртсөн ч нас баралтын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас бага нас баралттай байгаа. Үүнээс харахад вакцинжуулалтын үр дүн хүндрэл, нас баралтаас сэргийлж байна гэж үзэж болно. Өнөөдрийн байдлаар 180 гаруй улсад дельта вирус тархаад байна. Мөн дэлхийн улс орнуудад Мю гэх шинэ хувилбар бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад бүртгэгдсэн. 

Дельта болон Мю хувилбар хосолсон тохиолдолд дэлхий даяар халдварын маш өндөр давалгаа үүснэ.  Дельта хувилбар халдварлах чадвар маш өндөр тул амны хаалтаа хаана ч зүүж явахыг ДЭМБ-аас уриалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Од 2021-09-17 150.129.142.67

Монголчуудын сэтгэцийн байдал бүр үнэхээр доройтмол юмаа, 40 жил гадаадад амьдарч байгаад ирсэн над ямар их мэдрэгдэж байнаа, бүр ерөөсөө ойлгогдохгүй сонин зан араншинтай ёстой хачин юм байна. Төрсөн эгч 70 гарсан авгай, хүүхдүүддээ хов зөөгөөд, төрсөн дүү нараа муулаад хүн болгоны хооронд хов жив, хэрүүл маргаан үүсгээд байх юм. Хэлэхлээр биеээ өмөөрч хэрэлдээд юу ч ойлгохгүй. Яах уу? Эрүүл хүн байна уу энд?

Avatar

Зочин 2021-09-17 66.181.187.102

3 dahias ni бзхө ilerj bga

Avatar

surguuli tsetserlegeel karentiilah ystoi 2021-09-17 202.55.188.44

zochin

Avatar

Зочин 2021-09-17 103.229.121.148

Амарсайхан юу хийхчих вээ

Avatar

Зочин 2021-09-17 103.229.121.148

За ингээд Дижитал үндэстэн болохын оронд Дeлта үндэстэн боловоо гэж. Эмнэлэг бараадаж чадахгүй өнгөрөх иргэдийн өмнөөс маш их харамсаж байна Тахоын үeд наадам хийх бол хүмүүнлэг бус үйл. Буруу. Гадны орныхон бидэнд хичнээн тусалж хичээж байгаа билээ дээ. Гэтэл бид өөрсдөө хичээхгүй дураар аашилж хэт назгайрч байгаа. даа. Бүгдийг бурхан өршөө.

Avatar

Иргэн 2021-09-17 202.126.89.221

УИХ, ЗГ, УОК дарга, УБ хотын дарга Монгол Улсын эсрэг том гэмт хэрэг үйлдэж байна. Ковидаас болж 1000 иргэн нас барсан, статистикаар 290000 хүн халдвар авсан. Албан бус тоогоор энэ тоо хэд давсныг хэн ч мэдэхгүй. Ганц жишээ: Одоо шөний нэг цаг болж байна. Баар ресторанууд дүүрэн, үйл ажиллагаан зогсоогүй! ЗГ бүх бурууг иргэдэд нааж байна. УИХ-ын 74 гишүүн, Хүрэлсүх, Занданшатар, Оюун-эрдэнэ, ЗГ-ын гишүүд юу хийж байнаа? Улс орноо, эдийн засгаа, иргэдээ удирд!

Avatar

Зочин 2021-09-17 185.220.100.245

!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Иргүн 2021-09-17 202.179.27.218

УОК- ийн ажлыг иргэдэдийн мэдэлд өгөх хэрэгтэй. Урвагч намаар удирдуулаад 1000 гаруй иргэдээ алдчихаад байна.Эд тоог нь багасгаж мэдээлж байж болзошгүй

Avatar

Ард 2021-09-17 67.81.184.102

Үхэл маш бага б.гаа…хорио тогтоох шаардлага байхгүй.
Бид цаашдаа covidtoi хамт ажиллаж амьдрах болн.Хүн төрөлхтний амьдрал үргэлжлэх ёстой

Avatar

зочин 2021-09-17 192.82.84.177

оркууд хөл хориулахгүй, вакцин хийлгэхгүй гээд айлын эрхийн балай тэнэг хүүхэд шиг орилолдоод байсан хохинэээ хохин. нас барж байгаа хүмүүсийн 95 хувь нь вакцингүй хүмүүс байна, хохин гэхээс өөр юу хэлэхэв.

Avatar

Зочин 2021-09-17 202.9.47.51

Хөөрхий дөө цус ойртолтын хүүхэд юм шиг байна. Овоодоо бичиг сурчихсан бас коммент бичдэг болж ингээд байвал ахиц байна. Бичээд бай.

Avatar

Од 2021-09-17 150.129.142.67

Чи өөрөө цус чинь ойртсон хүн байна.

Avatar

Зочин 2021-09-17 66.181.160.93

Haha baihgui bhad n humuusiig horij naimaagaa guitsulduulj avsan MAN, dajind nervegdsen ued n mongolchuudyg husur hayav aa gej

Avatar

Зочин 2021-09-17 66.181.183.90

Амбасэлмаа авгай гараад ирсэн. Хэд сайн тархи угаасан юм яривал баатар болгоно шүү.

Avatar

Зочин 2021-09-17 192.82.73.105

Мэрэгжлийн, мөн зохих ажлыг хариуцсан хүний хувьд ,нийтэд маш чухал ,анхаарах шаардлагатай зүйлүүдийг л хэлж байна.Сөрөг хүчний зарим нөхөд ямар их, хор шар нь хөдөлж сагсагнаж байх юм.Та нарын ковидыг дийлж ,монголыг гийгүүлнэ гэдэгт ёстой туйлын тэнэг мулгуу хүмүүс л итгэх биз. Халдварын энэ хүнд үед төрөөс зохиож буй,нийгэмд хэрэгтэй ажилд бүү саад бол. Бусдыг гүтгэж байгаад улс төрийн хонжоо олох санаа чинь бүтэхгүй.

Avatar

Од 2021-09-17 150.129.142.67

Амбасэлмаа гэнэ үү? Ёооо….Ямар тэнэг нэртэй авгай вэ? Юу гэж байгаа нэр вэ?

Avatar

Зочин 2021-09-17 64.119.20.186

ЭНЭ БҮХ ХАЛДВАР, ҮХЭЛ ХАГАЦАЛ, НЯЛХАС, ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙН ЭНДЭГДЭЛ, 300 ОРЧИМ МЯНГАН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД ХОХИРСОН, ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭНИЙ ХАРИУЦЛАГЫГ УЛАЙРАН БАЙЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ХҮРЭЛСҮХ, МАН-ЫН ДАРГА ОЮУН-ЭРДЭНЭ, ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ, АЖЛЫГ НЬ ЗӨВ ХИЙЛГЭХ ҮҮРЭГТЭЙ УИХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ЗАНДАНШАТАР БОЛОН 76 УХНА ХАРИУЦАХ ЁСТОЙ ШҮҮ. БҮҮ МАРТ МОНГОЛЧУУДАА!!!!!

Avatar

Зочин 2021-09-17 66.181.160.93

Hezee ch martahgui, hogiin MAN hulgaichdyg!

Avatar

зочин 2021-09-17 202.179.26.150

Мэдэхгүй зүйлээ мэдэмхийрч бүү ярь .Хэн ч чаддаг зүйлээ ярьж хий нь зөв

Avatar

Зочин 2021-09-17 66.181.161.70

наад тоо баримтаа вирус тараадаг намчингууд хүрэлсүгдээ хэл. худлаа нэг их айдаст автуулах гэж порпогандаа шаагаад псдаа нар. хариуцлага иргэдээс биш МАН-ы хулгайчуудаасаа нэх.

Avatar

зочин 2021-09-17 192.82.84.177

сэтгэл мэдрэл чин зүгээр үүү, шархадны эмнэлэгрүү явах цаг нь болсон шиг байхын.

Avatar

Зочин 2021-09-17 66.181.160.93

Uuruu emnelegtee hevt dee!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж