Сахар дахь "Исламын улс" бүлэглэлийн толгойлогчийг устгажээ | News.MN

Сахар дахь "Исламын улс" бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

Сахар дахь "Исламын улс" бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

Сахар дахь "Исламын улс" бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

Францын зэвсэгт хүчин Сахар дахь Исламын улс бүлэглэлийн толгойлогч Аднан Абу Валид аль Сахруйг нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн цохилтоор устгасан талаар Францын засгийн газар өчигдөр/2021.9.16/ мэдэгджээ.

Францын зэвсэгт хүчний сайд Флоренс Парлигийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэнчлэн Францын Малид гүйцэтгэсэн ажиллагааны үр дүнд аль Сахруйг мотоцикльтой явж байхад нь агаараас цохиж шархдуулсан аж. Удалгүй аль Сахруй шархаа даалгүй амьсгал хураасан гэнэ.

Тэрбээр наймдугаар сарын 17-22-нд болсон уг ажиллагаанд цэргийн болон тагнуулын ажилтнууд хувь нэмэр оруулсныг онцлон, алан хядагч бүлэглэлд шийдэмгий цохилт өгч чадсан гэж сайшаасан байна.

Аль Сахруй 2015 онд Аль-Каидатай холбоотой Аль- Мурабитун бүлэглэлээс гармагцаа Сахарт очиж, Сахарын Исламын улс бүлэглэлийг байгуулжээ. Мөн 2017 онд тэрбээр Нигерт отолт зохион байгуулж, АНУ-ын дөрвөн цэргийн аминд хүрсэн билээ.

Улмаар 2018 онд АНУ-ын төрийн департмент Сахар дахь Исламын улс бүлэглэлийг террорист байгууллага гэж тодорхойлж, 2019 онд Аль Сахруйн тухай чухал мэдээллийг таван сая ам.доллараар урамшуулахаа зарлаж байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ислам бол үхэлд үхэн хатан дурлагч шашин. 2021-09-17 103.10.21.28

Тархи нь угаагдсан1 эргүү халтарыг пуужиндахад дахиад араас 100 халтар дараагийн Абу *л Бла бла болох гээд бэлэн байж байдаг нь тавилан юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж