Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас гал алдаж байна | News.MN

Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас гал алдаж байна

Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас гал алдаж байна

Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас гал алдаж байна

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдэх нь ихэсчээ. Сүүлийн үед  хашаа байшин, гарааш, машиндаа, гэртээ гал алдсан дуудлага зонхилох болов. Тухайлбал, өчигдөр /2021.09.16/ Баянзүрх, Сүхбаатар дүүрэг болон Ховд аймагт  айлын байшин болон амбаар, машин шатсан байна. Гал түймэрт хүний амь эрсдээгүй болохыг ОБЕГ-аас мэдээлэв. Мөн самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэрэг олон шалтгаанаар гал түймэр гарч байгааг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүлээ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/ болон нийслэлийн Байгаль орчны газраас өнөөдөр /2021.09.17/мэдээлэв.

Улсын хэмжээнд  санамсаргүй гал түймрийн улмаас өнгөрсөн онд нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатсан байна. Энэ онд улсын хэмжээнд ой хээрийн 25 дуудлага тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ойн 1765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн байна. Харин айл өрхүүд хавар, намар хашаандаа шар өвс шатаах, цахилгаан, зуухны аюулгүй байдал алдагдсны улмаас гал алдаж эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж байна. Иймд ил задгай тамхины иш, хог хаяхгүй байхыг анхааруулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-17 115.131.6.49

Тэнэг малнууд яах гээд байдагъюм бэ! Овоохойг нь шатаачихвал яана гэж боддоггүй эргүү ацнууд вэ. Жил бүр л хашааны өвсөө шатааж байгаад гал алдлаа гэж дуулдах юм

Avatar

Зочин 2021-09-17 198.98.59.35

*** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-17 124.158.70.219

Зуслангийн газраа иргэлийн хадсан өвсийг хороо хориноос нэгдсэн журмаар авдаг газартай бололдоо хайран баялаг шүү дээ малчид ирээд мөнгөө төлөөд авч болно. хороо хорин нэмэгдэл орлогоороо тохижилт хийх боломжтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж