Баянхошуу дэд төвийн үерийн далан дагуух тохижилтын ажил дууслаа | News.MN

Баянхошуу дэд төвийн үерийн далан дагуух тохижилтын ажил дууслаа

Баянхошуу дэд төвийн үерийн далан дагуух тохижилтын ажил дууслаа

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байгаа.

Тус төслийн хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Баянхошуу дэд төвийн 9.97 км үргэлжлэх үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га талбайн тохижилтын ажил дууслаа. Тодруулбал, далангийн эргийн бэхэлгээний эко хавтан, хашаа, гүүр, явган хүний зам, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хөшөө, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч зэргийг цогцоор нь тохижуулсан юм.

Тохижилт болон угсралтын ажлыг “Дүүрэнтрейд”, “Байгууламж” ХХК-иудын түншлэл 2019 онд эхлэн гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү ашиглалтад орж, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нэгээр нэмэгдлээ.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-17 198.98.59.35

**** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Иргэн 2021-09-17 103.26.195.73

Америкийн элчингийн зүүн талд сэлбэ голын эрэг хавийг маш их хөрөнгөөр тохижуулж сүртэй нээлт хийж байсан, тэр нь одоо ямар болсоныг хотын удирдлага харж дүгнэлт хийж арга хэмжээ даруй авмаар байна. Төмөр хашлага, плитанууд эвдэрч нурсан, дуртай нэг нь зөөж аваад явчихдаг үнэхээр эзэнгүй балгас болж байна. Сүхбаатар дүүргийн шилэн цамхаг эрэг дээр сүндэрлэж байна. Тэд энэ асуудлыг мөн анхаарна уу !!! Баянхошуунд хийж буй бүтээн байгуулалт үүн шиг тавилантай болчихвий.

Avatar

Иргэн 2021-09-17 139.5.217.230

Энэ дэд төвүүдийн үр ашгийг тодорхойлох хэрэгтэй байгаа юм. Тэрүүхэн орчиноо тохижуулсан болоод иргэдэд хүртээл багатай ажил болоод их хурлын гишүүдийн шоуны бай болгомооргүй байна санж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж