НҮБ-ын хуралд вакцин тариулсан удирдагчдыг л оролцуулна

Хуучирсан мэдээ: 2021.09.17-нд нийтлэгдсэн

COVID-19

НҮБ-ын хуралд вакцин тариулсан удирдагчдыг л оролцуулна

НҮБ-ын хуралд вакцин тариулсан удирдагчдыг л оролцуулна

Нэгдсэн үндэстний байгууллагын (НҮБ) Ерөнхий ассамблейн хурал ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо болно. Тус хуралд үг хэлэхээр 104 орны төрийн тэргүүн, 23 улсын ерөнхий сайд хүсэлт гаргасан бол биечлэн оролцох боломжгүй удирдагчид цахимаар илтгэлээ илгээх юм.

Тэгвэл энэхүү дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцох төр, засгийн төрийн тэргүүн нар Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагыг тавьжээ. Түүнчлэн хуралд оролцогчид Нью-Йорк хотноо мөрдөгдөж буй цар тахлаас сэргийлэх протоколыг баримтлах ёстой гэдгийг хотын дарга Билл де-Бласио мэдэгджээ. Бүтэн долоо хоног үргэлжлэх Ерөнхий ассамблейн хурлын турш НҮБ-ын байрны гадна шинжилгээний цэг ажиллах аж.

Харин ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензиа вакцины гэрчилгээ шаардах нь “илт ялгаварлан гадуурхалт” гэж эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр халдвар тусаад эдгэрсэн эсвэл вакцин тариулах боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийг бодолцох ёстой гэж мэдэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник- V вакцинд одоо болтол зөвшөөрөл олгоогүй, түдгэлзүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж